Пакистаны сошиал сүлжээний од бүсгүйг ах нь хөнөөжээ

9e1de2_ap_16198399363582_x974

Пакистаны модель, сошиал сүлжээний од Фаузиа Азим буюу олны дунд Кандил Балок нэрээрээ алдаршсан бүсгүй 26 насандаа ахынхаа гарт амь үрэгдсэн хэрэг гарч   ээ.

Шалтгаан нь гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах зорилготой. Өнгөрсөн Баасан гарагт Балокыг унтаж байхад нь ах Мухаммад Васим дэрээр амьсгалыг нь боож алснаа хүлээжээ. “Тэр гэр бүлийн маань нэр төрийг сэвтээж байсан учраас би цаашид тэвчих аргагүй болсон” гэж Васим цагдаад мэдүүлсэн гэнэ.

Васимыг Бямба гарагийн шөнө цагдаа нар баривчилжээ.

Балок нь өөрийн задгай, барууны хэв маягаараа алдартай бөгөөд Пакистаны хуучинсаг нийгмийг байнга шүүмжилж, өөрийгөө феминист гэж нэрлэдэг байв. Түүний янз бүрийн селфи зурагнуудыг Facebook, Instagram сүлжээнүүдээс үзэж болох бөгөөд олон нийтийн дунд “Пакистаны Ким Кардашян” хэмээн алдаршиж байжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Балок зочид буудлын өрөөнд Пакистаны алдартай шашны зүтгэлтэнтэй хамт авхуулсан зургаа онлайн ертөнцөд үзүүлсэн нь нийгэмд маргаан дэгдээж байв.

Мөн энэ сарын 7-нд дуучин Ариан Ханы дууны видео дүрсэнд Балок оролцож бүжиглэж байлаа. Түүний энэ видеог арав хоногийн дотор хоёр сая орчим хүн үзсэн байна.

Пакистанд жил бүр 1,000 орчим нэр төрийн аллага гардаг ч албан ёсоор бүртгэгдэлгүй өнгөрдөг гэнэ. 2009 оны Pew байгууллагын судалгаагаар тус улсын хүн амын 83 хувь нь завхайрсан хүнийг чулуугаар цохиж алахыг дэмжиж байжээ.

Эх сурвалж: Quartz


URL:

Сэтгэгдэл бичих