Н.Ганбямба Хэнтийн Засаг даргаар томилогджээ

1418

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тиймээс засгаа бүрдүүлэх, аймгуудын засаг дарга нарыг томилох гээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат их ажилд дарагдаад байгаа билээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямбыг томилох тухай тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг баталгаажуулсан байна. Тус аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн 30 нь МАН, ес нь АН бөгөөд олонхийн шийдвэрээр ИТХ-ын даргаар Л.Батсайханыг томилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих