А.Гансүх ирсэн үү?
Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх Төмөр замын хэрэгт нэр холбогдсон Зам тээврийн сайд асан А.Гансүхийг оргон зайлсан гэх мэдээлэл гарсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр сонгуулийн маргааш буюу 6 сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хил давсан аж. Түүнийг бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, авлига авсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж яллагдагчаар татан хил давах эрхийг нь хааж, хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлэх гэж байхад хил давсан бөгөөд оргон зайлсан, эрлийн ажиллагаа явуулж байна хэмээх мэдээлэл гарсан. Тэгвэл 7 сарын эхээр гарсан энэхүү мэдээлэлд
“Хэвлэлээр дахиад л гүтгэлгийн мэдээлэл тараагаад эхэлжээ. Тайлбар хийе. Өмнө нь ч бас ташаа мэдээлэл их тараасан. “Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ” гэх мэтээр… Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Израйль улс руу очих ёстой. Ер нь 2016.1.1-ээс хойш би Японд 2 удаа, БНСУ-д 2 удаа, АНУ-д 2 удаа албан ажлаар зорчсон. Тухай бүр хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад мэдэгдээдявдаг. Одоо ч гэсэн шалгалт хийж байгаа АТГ болон байцаагчид хаашаа, ямар ажлаар явж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, томилолтын тушаалыг хавсарган хүргүүлсэн. Тэд миний хаана байгааг мэдэж байгаа. Энэ долоо хоногт багтаж Монголд очино гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Надад эх орноосоо зугтах шаардлага, шалтгаан байхгүй. Тэгээд ч тулааны талбарт нөхдөө хаяад бүр ч зугтахгүй” хэмээн хилийн чанадаас фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийж байсан Зам тээврийн сайд асан, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх асан А.Гансүх Монголд ирсэн үү?.
Ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Түүний хувьд хэлсэн хугацаа болчихсон. Харин хэлсэн амандаа хүрсэн болов уу. Нийтлэлч Баабар гуайн хэлснээр, гаднын хөрөнгө оруулагчийг дарамталж, хэдэн байр дээрэмдсэн гэх А.Гансүх хэрвээ оргон зайлсан нь үнэн бол “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн 267 км төмөр замын хэрэгт нэр холбогдсон хүмүүсээс оргон зайлсан гурав дахь хүн буюу анхны өндөр албан тушаалтан болно.
Түүнээс өмнө шинэ төмөр замын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат болон “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нар хил даван зугтаж, Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм. Төмөр зам барина гэж улсын төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулан авсан ч нэг ч см төмөр зам тавиагүй гэдэг энэ хэрэгт өдгөө хэн хариуцлага хүлээх вэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Одоо шинэ засаг женкогийн хэргийг сохож холбогдох хумуустэй хатуу хариуцлага тооцох байлгуйдээ
Төгс гээч хэний захиалгаар ийм дуфф юм бичнэ вэ Өчигдөр л Баянгол ресторанд үнтэй уулзаад суж байгаа харагдсан даа