Ц.Шинэбаяр: Гадаадын компани өмөөрсөн Засгийн газар огцрох хэрэгтэй

Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлж сайжруулах шаардлагад гарын үсэг зурсан 20 гишүүний нэг нь Ц.Шинэбаяр юм. Тэрээр “Парламентад сөрөг хүчингүй, олонхи, цөөнх нь нийлээд хамтарч засаг барьж байгаа болохоор Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихаад дураараа загнаж байна. Анх бичгийг хүргүүлэхэд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийе, гэрээнд өөрчлөлт оруулах нь нээлттэй гээд л байсан. Гэтэл гэв гэнэт гадаадын хоёр компанитай нийлээд хамтарсан мэдэгдэл хийлээ. Улс орны, ард түмний эрх ашигт нийцээгүй асуудлыг засч залруулахын оронд гадаадын компанийг өмөөрөөд мэдэгдэл хийсэн нь урьд хожид байгаагүй жигтэй зүйл боллоо. Монголын Засгийн газар нэг компаний хэмжээнд очтолоо доош орж байна шүү дээ. Мэдэгдлээ ирүүлээч гэхэд орчуулаагүй байна гээд байсан. Тэгэхээр гадаадын компанийн тулган шаардсан бичгийг орчуулаад Засгийн газрын хамтарсан мэдэгдэл болгоод гаргасан юм уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Засгийн газар огцрох хэрэгтэй” гэв.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих