З.Энхболдыг намаасаа хөөх саналтай АН-ын гишүүд ч олон байна

1390

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, эрх баригч асан Ардчилсан Нам 9-хэн суудалтай үлдсэн билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга З.Энхболд албан тушаалаасаа огцорч, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбатыг АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод буй .

Өнөөдөр АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо 18 цагаас эхлэн хуралдаж,намын даргаа сонгох эсэх асуудлаа хэлэлцэнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор намаа маш муу удирдсан, Сонгуулийн Хуулийг байж болох хамгийн муу хувилбараар өөрчилж, нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан АН-ыг УИХ-д 9-хэн суудалтай үлдээсэн З.Энхболдыг зөвхөн намын даргаас огцруулах нь хангалтгүй гэж үзэх АН-ын гишүүд ч цөөнгүй байна.

Тухайлбал Орхон аймгийн АН-ын хэсэг гишүүд З.Энхболдыг АН-аас нэгмөсөн хөөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа бөгөөд үүнийгээ намынхаа Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр илэрхийлэх ажээ.

Л.Ганзориг

www.sonin.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 18 July 2016

Хөөх нь битгий хэл цаазалсан ч багадна шүү намын даргаас хөөх бол юу ч биш монголоос зайлуул

Нэр: Баагий Огноо: 18 July 2016

З.Энхболд шиг зангарагтай асуудлыг хатуухан шийдчих хүн АН дотор ховор доо Итгэл үнэмшлээрээ дагаж явсан нам маань ялагдсан ч итгэл мань алдраагүй ээ эрүүл сэтгэж зөв залаад явах лидерүүд АНд бий

Нэр: zochin Огноо: 18 July 2016

zailaa

Нэр: Зочин Огноо: 18 July 2016

Зика энхболдыг намаас зайлуулж дахин улс торд оруулахгуй байсан цагт АН цэвэршинэ

Сэтгэгдэл бичих