”Нарантуул” зах лхагва гарагт ажиллана
Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалттай холбоотойгоор худалдааны төвүүд уртаар амарсан. Тэгвэл энэ сарын 15-наас зарим зах, худалдааны төв үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Тодруулбал, энэ сарын 15-наас “Хүчит шонхор”, “Хархорин худалдааны төв”-үүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Харин өнөөдрөөс Сандэй плаза, Шөнийн зах, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төв цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
“Нарантуул” худалдааны төв энэ сарын 20-нд буюу ирэх лхагва гаригаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
URL: