Хятад иргэнээс хахууль авч, газар олгож байгаад үйлдэл дээрээ баригджээ

32

Хятад иргэнээс их хэмжээний хахууль авч, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, долоодугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Б БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байна.

Тэрээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан аж. Ингээд тэрээр БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Цагдаагийн алба хаагчид сэжигтнээс бэлэн мөнгө болон бусад нотлох баримтыг хураан авч АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: http://eagle.mn/r/14186


URL:

Сэтгэгдэл бичих