УИХ-ын гишүүн Д.Одбаяр гурав давах гэнэ
Дорнод аймгийн Засаг даргаас УИХ-д хоёронтаа сонгогдчихоод байгаа Д.Одбаяр ахмад парламентчдынхаа үлгэр жишээгээр гурав давах тухай өдрийн бодол, шөнийн зүүд болон шаргал ордонд санаа зовниж сууна. Нутгийнхан нь болохоор “Мужик ч гэдэг, мундаг ч гэгддэг муу ч гэж хэлэгддэг” энэ гишүүнээ дахин нэрээ дэвшүүлээд ирвэл тосоод авах эсэх талаар санаа бодлоо уралдуулж сууна.Эсрэг нам нь ч гэсэн энэ ярианд идэвхтэй оролцож байгаа гэнэ. Ирэх сонгуульд нутгийн уугуул хүн нэр дэвших болоход Д.Одбаяраас өөр улс төрд лидэргүй аймаг бол Дорнод.
Дорнодын тойргийг сонирхож байгаа хүмүүс дандаа энд тэндхийн “явуулын” гаралтай, Дорнодыг огтоос мэдэхгүй мөнгөтэй хүмүүс мөнгөндөө найдан орж ирж нэрээ дэвшүүлэхээр өөрийгөө таниулж сум дамнан хэсч яваа гэнэ. Дорнодын Засаг дарга нь Хэнтийнх, АН-аас ялсан хүн нь Өвөрхангайнх, уурхайн баялаг ордуудыг нь дандаа гадныхан авсан, баар ресторан, буудлын ихэнх нь өөр аймгийн хүмүүст байгаа учир нутгийн хүнээ дэмжье гэдэг сэтгэлгээ илүү давамгайлаад байгаа үед Д.Одбаяр гишүүн энэ халуун сэтгэл, нутгийн гэсэн давалгаанд олон түмэндээ ихээхэн найдвар тавьж сандарсан сэтгэл нь түр ч атугай тайвширч суугаа аж.
URL: