Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
2016 оны 07 дугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 хэм, Говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.
2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар түр зуурын бороо, 21-22-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
URL: