АСЕМ: Барууны улсууд 100 тэрбум долларын хохирол амссан гэж Медведев мэдэгдэв

1322

УЛААНБААТАР. /Sputnik/. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас барууны улсууд 100 тэрбум орчим долларын хохирол амссан гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн хэлснээр, Украины байдалтай холбоотойгоор Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас барууны улсууд 100 тэрбум орчим долларын хохирол амсчээ.

Тэрбээр хэлэхдээ “Монголд болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцогчдын ихэнх нь энэ хориг арга хэмжээ эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн гэдэгтэй санал нэгтэй байсан” гэв.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих