Мисс Т.Туяамаа зэвсгийн наймаачны хүүтэй хуримлахаар шийджээ
Мисс, загвар өмсөгч Т.Туяамаа жил гаруйн өмнөөс эхлэн Австралид найз залуутайгаа цуг амьдарч буй. Үерхээд удалгүй сүйн бөгж солилцсон тэдний хувьд ирэх намар хурим найраа хийхээр товлосон бөгөөд эртнээс бэлтгэж эхэлсэн сурагтай. Мисс Т.Туяамаа ч хуримын даашинзаа хэдийнэ сонгож, гайхалтай сайхан зургийн цомогтой болохын тулд томоохон студийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа аж.
Түүний сүйт залуу н.Төр-Энхийн аав ээж нь галт зэвсэг буюу сумны наймаа хийдэг хүмүүс байдаг гэх бөгөөд чамгүй бийлэгжүү айлын тоонд ордог аж. Орос, Монгол хоёрын хооронд зэвсгийн наймаа хийдэг гэх чинээлэг эрхмүүд мисс бэрээ тун ч уриалгахан хүлээж авсан бөгөөд хурим найрыг нь хөлтэйхэн хийхээр хэрэндээ л сэтгэлээ чилээж суугаа бололтой.
Эх сурвалж: Factnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
buuduulaw aa