Эмч нар хүний амь аврахын тулд өвчтөнөө дамжлан үертэй голоор гарчээ

 522

Наадмын эл өдрүүдэд эмнэлгийн эмч ажилтнууд, онцгой байдлын алба хаагч цагдаагийн албан хаагчид албаны бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Иргэд амарч зугаалсан эл өдрүүдэд эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Нийслэлд төдийгүй орон нутагт ч ачаалал нэмэгдэж, яаралтай түргэн тусламжийн дуудлага байнга шахуу ирдэг байна.

Тэгвэл энэ сарын 14-нд Өвөрхангай аймгийн эмч нар хүний амь аврахын тулд дамнуурга дээр өвчтнөө хэвтүүлэн голоор гарч машинд суулган авч явжээ.

523

Энэ талаар цахим хуудсанд нэгэн иргэн сэтгэгдэл бичиж зургийг нь оруулжээ.

Тэрбээр “Хүний аминий төлөө манай эмч мэргэжилтнүүд үертэй голоор хүнээ дамжилаад гарсан байна. Дарга нар нисдэг тэргээр үнэг агнаад зугаалж байхад эмнэлэгийнхэн үнэхээр хэцүү нөхцөлд ажиллах юмдаа. ӨВ-БОЭТ-н эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж байна. Та нартаа амжилт хүсье” гэж бичжээ.

Ямар ч үед цаг алдалгүй ажиллах үүрэгтэй, энх эрүүл мэндийн манаанд зогсдог алтан гартай эмч нар ямар ч нөхцөлд шалтгаан хэлэхгүй, шалтаг тоочихгүйгээр ажилдаа ийнхүү хариуцлагатай хандаж, өвчтэй хүний амь аварч байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй юм.


URL:

Нэр: j Огноо: 16 July 2016

baharhaj bna,tsagdaa emnelegiinhendee amjilt husie,mundag shuu

Нэр: Irgen Огноо: 17 July 2016

Mundag mundag,

Сэтгэгдэл бичих