Монголын тухай мэдээллийг тэрбум гаруй хүн үзэж байна

1299
Өнөө өглөө “Шангрила” зочид буудалд албан ёсоор эхэлсэн Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад 51 орон оролцож байна. ”АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа уг уулзалтад Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэгийн Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм. Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож буй дээд түвшний уулзалтад 10 орны Төрийн тэргүүн оролцож байгаа билээ.

 

“АСЕМ 11″ Монголд болж байгаатай холбогдуулан дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд манай орны зүгт анхаарал хандуулаад буй. Зөвхөн сүүлийн долоо хоногт Монголын тухай мэдээллийг тэрбум гаруй хүн үзсэн гэх мэдээллийг судалгааны байгууллагууд гаргажээ. Мөн судалгааны байгууллагууд зөвхөн интернэт орчинд гэхэд л манай орны талаарх мэдээлэл сүүлийн хагас сард гурав дахин нэмэгдсэн гэх тоон үзүүлэлт гаргаад буй.


URL:

Нэр: zochin Огноо: 16 July 2016

төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль бас цагаан шонхорийн эхнтайвний нэрийг барихаа боль

Сэтгэгдэл бичих