Мальта Улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр хийлээ

20

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхий сайд Жосеф Муска-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Мальта Улсын Гадаад хэргийн сайд Жорж Велла нар “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай” хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

21

Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхий сайд Жосеф Муска-г өөрийн улсаа төлөөлөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор ирсэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Мальта Улс олон Европын Холбооны бусад улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч ажилладаг. Өнөөдөр байгуулсан хэлэлцээрүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэв.

Уулзалтын үеэр Монгол, Мальта хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой салбарууд, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын чиглэлд хамтарч ажиллахаар ярилцлаа. Мальта Улсын Ерөнхий сайд Жосеф Муска Мальта Улс 2017 оны нэгдүгээр сараас Европын Холбоог даргална. Тус холбооны улсуудын хувьд Монгол Улстай хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.


URL:

Нэр: zochin Огноо: 16 July 2016

төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль бас цагаан шонхорийн эхнтайвний нэрийг барихаа боль

Сэтгэгдэл бичих