Улсын арслан П.Бүрэнтөгс тайлбар хийлээ

8

Их монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан цолны болзол хангаад байсан Р.Пүрэвдагвыг амласан билээ. Хоер бөхийн барилдаан маргаантай болж, сүүлд өсөх идэр начин Р.Пүрэвдагва барьц сонгож, дагуулж мушгин давсан юм. Нэлээдгүй маргаан дагуулсан барилдаан бөх сонирхогчдын маргаан дэгдээж буй. Өнөөдөр арслан Бүрэнтөгс албан есоор өөрийн фэйсбүүктээ тайлба хийлээ. Тэрбээр *Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд МУ-ын залуу аварга Ч.Санжаадамба болон бусад бүх цол авсан бөхчүүддээ баяр хүргэе. Монголчууд бид баяр цэнгэлийнхээ манлай болсон монгол бөхөө түүхэн уламжлалаар нь авч явж монгол бөхийнхөө ариун дэвжээг жалга довны үзэл, хар хор, атаа жөтөөний хоронд хордуулахгүй байх талаар хаана хаанаа ухаан зарж сэтгэл гаргах цаг болжээ.Сүүлийн 2 жилийг би үндсэндээ өрсөлдөгч бөхийнхөө хажуугаар ХӨЛИЙН ЦЭЦҮҮДТЭЙ давхар барилддаг боллоо.Нэгэнт илэрхий болсон барилдаанд дахиж барилдуулах шийдвэр гаргахад би эсэргүүцсэн.Гэвч төр ард түмэнээ мөн гадны зочид төлөөлөгчдийг хүндэтгэн дахиж барилдсан.Спорт гэдэг залуу насных, хэсэг хүмүүсээс болж миний бүтэн жилийн хөдөлмөр талаар болсонд харамсаж байна. Тухайн 8 даваанд намайг засаж байсан хөвсгөл аймгийн засуул Б.Мөнхбаатар таньд засуул хүнийхээ үүргийг шударгаар биелүүлж зассанд талархаж байна.МБҮХ шинэчлэгдэх цаг нь болсоныг барилдаан болгон харуулсаар байна* хэмээн бичжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 15 July 2016

Зөв л хэлжээ. Үнэхээр чи давсан шүү

Нэр: boh Огноо: 3 August 2016

2 unasan .mash zov shuusen.

Нэр: 12 Огноо: 3 August 2016

Unasanl da

Сэтгэгдэл бичих