Увсад аянга бууж нэг хүн амиа алдаж, хоёр хүүхдийн бие хүнд байна

7

Увс аймгийн ”Ховд сумын Халиунбулаг багийн нутагт 07-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө дуу цахилгаантай бороо орсон байна. Улмаар тус багт суух малчин Б хотонд аянга бууж 18 настай эмэгтэй С нь аянганд цохиулж нас барсан бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, 4 тооны үхэр, 80 тооны бог мал үрэгдсэн байна. Уг мэдээллийг 07-р сарын 13-нд цагдаагийн байгууллагад өгч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Дуу цахилгаантай бороо орж, үер буух төлөвтэй байгаа тул иргэн та анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих