Л.Гүндалай : Баттулга сайдаа олон юм хуцаад бай хөгийн муу п… чинь
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр Л.Гүдалай ёстой л нэг эр хүний хар ухаанаар тал засалгүй тас цавчив.
Сүүлийн үед АН-ыг атгахад толгой нь цухуйдаг хэмээн “сайлуулан”, дараагийн АН-ын дарга хэмээн цоллуулан Монголын дараагийн эзэн хаан болох нь тодорхой болсон хэт их биеээ тоосон Х.Баттулга сайдыг “чи муу п… минь” хэмээн Монголын уламжлалт Орос хараалаар нэвт шувт хараалаа.
Үргэлж л шахуу хүн амьтан тонгойлгож, үгсийн сайхнаар утуулж явсан Ба сайдтанд 17 чинглэг спиртийнх нь хэргээс хойш ойрын хэдэн жил П… хэмээх хараалыг улаан нүүрэн дээр нь хэлсэн хүн байхгүй дэг. Хуралдаанаас ихээхэн цухалдуу гарч ирсэн эрхэм сайдтан тайвширах гэж нэлээн урт хугацаа зарцуулж байгаа бөгөөд удаан хугацаанд гомдллон хошуугаа унжуулан өрөөндөө сууж байснаа уураа гаргахаар фитнес клубруугээ харайлгасан байна.
Харин төрийн ордонд, бүүр УИХ-ын байнгын хорооны хурал дээр гудамжны үг хэллэг хэлж, олон гишүүд, сэтгүүлчидийн чихийг “алт” болгосон Л.Гүндалай сонгууль дөхсөн болоод л ингэж байна хэмээн шүүмжлэлийн бай болж байлаа.
URL: