Р.Пүрэвдагва: Улсын Арслан цолондоо эзэн байхыг хичээнэ
Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын баяр наадамд үзүүрлэж, арслан цол хүртсэн Архангай аймгийн Булган сумын харьяат Ренчинбямбын Пүрэвдагватай ярилцлаа.
-Олон хүнд учраатай таарсан ч сааталгүй давж, Улсын арслан цол хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Намайг өдий зэрэгтэй хүн болгосон аав, ээждээ болон ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө энэ үдшийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан наадаарай. Хүүгээ давахад төрсөн нутгийнх нь уулс хүртэл өндөлзөж баярладаг юм гэнэ билээ. Миний хангайн уулс ялгаагүй л тэгж догдлоо болов уу.
-Хамгийн чанга өрсөлдөгч Улсын арслан П.Бүрэнтөгс байв уу?
-Арслан сайн байна аа. Гэхдээ бүгд л “хатуу самар” байлаа. Улсын баяр наадамд муу өрсөлдөгч болох хүн барилддаггүй шүү дээ. Бид хоёр сайхан л барилдлаа.
-Эхний барилдааныг тань хөлийн цэцүүд “Хайнцсан” хэмээн үзэж дахин барилдуулсан. Харин П.Бүрэнтөгс “Би давсан” гээд дахин барилдахгүйг хичээлээ. Дархан аварга Х.Баянмөнх гуай хүртэл хөлийн цэцүүдтэй нэлээн маргаж байгаа харагдсан?
-Тийм зүйл болсон. Гэхдээ наадамчин олон энэ тухай надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
-Таны талаар золгоход та тэр чигтээ дайрсаар байгаад давсан. Нэг зүтгэснийх гээд л шийдсэн мэхээ хийв үү?
-Аль болох илүү хөдөлгөөн хийлгүй, шийдсэн мэх хийгээд л яав л чиг яаг гэж бодоод л зүтгэсэн. Арслан ч сайн шүү дээ. Унах дургүй байна лээ шүү.
-Та өнгөрсөн жил Даншгийн арслан цол хүртсэн. Энэ жил Улсын арслан цолоор энгэрээ мялааж, энэ зэргийн бөх гэдгээ дахин баталлаа шүү дээ …
-Тийм. Маш их баяртай байна. Энэ цолондоо эзэн нь байхын төлөө хичээнэ ээ.
-Та дөрвөн жилийн өмнө Улсын начин цол хүртсэн. Тэр цагаас таныг бөх сонирхогчид байнга л Заан цолны эрэмбэтэй бөх гэдэг байлаа. Гэтэл бүр Арслан цол хүртэж, “Та нар дутуу үнэлж байлаа даа” гэж хэлэх шиг боллоо …
-Төрийн наадамд гурав дахь жилдээ зодоглож, улсын начин цол хүртэж байлаа. Анхны жил хоёрын даваанд Улсын начин Ж.Чулуунбатыг, гурвын даваанд Улсын начин Л.Цэрэнтогтохыг Аймгийн арслан цолтой байхад нь давж, дөрвийн давааны оноолтоор Улсын заан Б.Соронзонболдод өвдөг шороодсон. Анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдахаар очиход маш сайхан сэтгэгдэл төрж билээ. Цэнгэлдэх хүрээлэн их том санагдсан.
-Ярилцсанд баярлалаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bulihaagaar arslan bolon shu de.Boli boli.
төмөр замийн гурван угсармалийн гомо мөнхжаргал чи байрнийхаа банди нарийг татаж чангаахаа боль бас цагаан шонхорийн эхнтайвний нэрийг барихаа боль