Ч.Санжаадамба аваргатай холбоотой сонирхолтой 10 баримт
“Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн Улсын заан Ч.Санжаадамба энэ жилийн Улсын их баяр наадамдаа түрүүлж аварга цолоо авлаа. Түүний хувьд хожуу аварга цолонд хүрч буй ч маш их хүлээлт, тэсвэр, хөдөлмөрөөр бүтэж буй гэдгээрээ онцлог.
Ингээд шинэ аварга Ч.Санжаадамбын талаарх сонирхолтой арван баримтыг хүргэж байна.
1. Өмнө нь Архангайн Хашаатаас төрийн баяр наадамд үзүүрлэсэн хэрнээ заан цолтой үлдсэн “Аранзал улаан” хэмээх Цэндийн Гомбодорж 1960 оны баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. “Аранзал улаан”-аас хойш 51 жилийн дараа Хашаатаас заан цолтон төрж байсан нь Ч.Санжаадамба байв.
2. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж явжээ.
3. Заан цолтонгуудаас Ц.Цэрэнпунцаг гарьдтай л барилдаж үзээгүй гэнэ. Багадаа харин Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байснаа тэрбээр дурсажээ.
4. Анх бичил хороололд айлын байр хөлсөлж байгаад XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн. Тэрбээр тухайн үед Хатант интернешнл группийн нэр дээр барилддаг байсан билээ.
5. Группийн захирал нь эхнэрийн хамтаар Санжаадамба зааныг хөхиүлэн дэмжиж гурван өрөө байр бэлэглэснээр жинхэнэ утгаараа өөрийн байртай болжээ. Харин 2012 онд өдгөө амьдарч буй байрандаа нүүн иржээ.
6. Ч.Санжаадамбынх өдгөө Баянмонгол хорооллын хажуугийн Кристал таунд амьдардаг.
7. Ч.Санжаадамба аваргын гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй.
8. Тэд 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан аж. Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л яваа сурагтай
9. Монгол эр хүн болсон хойно маханд “нугасгүй”. Ямар сайндаа л өөрийгөө хэлд орохоосоо өмнө маханд орсон хэмээн хошигнодог.
10. Санжаадамба аваргын өндөр 185 см бол 140 кг жинтэй аж. Ээжийг нь Намжилын Цэрэндулам гэдэг бол аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг. Харин ах нарыг нь Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол Өнөржаргал гэх ганц эгчтэй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Saihandaru ger bul