Баярын өдрүүдэд 13 хүний амь нас хохирчээ

14683807415785b6452e557 (1)Баяр нааадмын энэ өдрүүдэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон.

Тухайлбал: Архангай аймгийн Их тамир сумаас баруун хойш 10 км-т Эрдэнэтолгой сум Таван тээг гэх газар асфальтан замд Б жолоочтой Skoda Felicia маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмээгтэй Ч-ийн амь нас хохирсон. Мөн Налайх дүүргийн 014-р ангийн зүүн замд асфальтан замд H.Accent маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 57 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохирсон.

Өнгөрсөн он буюу 2015 оны 07 дугаар сарын 10, 11, 12-ны баярын өдрүүдэд нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 997 авснаас зам тээврийн ослын 934 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 36 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 57 хүн хүнд хөнгөн гэмтэж байсан байна.

Зам тээврийн осолд 6 хүүхэд өртөж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 172 жолоочийг саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 13 хүн амь нас хохирч байсан тоон мэдээ байна.


URL:

Сэтгэгдэл бичих