Э.Бадар-Ууганы алтан медалийг тєрийн мєнгєєр авсан уу
2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас монголчууд хос алт, мєнгєн медаль хvртлээ хэмээн учиргvй хєєрцєглєж билээ. Естой л эх орны элэг, зvрх булгилах адил монгол тvмэн хот, хєдєєгvй бахархан баясч байсан. Тэгвэл гу рван жилийн ємнє улс даяараа хєєрч байсан медалийн буухианы булхай єдгєє задарч эхэлсэн бололтой. Олимпоос хvртсэн боксынхны медалийн єнгийг найраагаар єєрчилсєн тухай єдгєє яригдаж эхэлжээ.
Тэр vед боксын 48 кг-ын жинд П.Сэрдамба алтан медалийн тєлєє Хятадын тамирчин Зоу Ши Минтэй тулалдаж байснаа бэртлийн улмаас гэнэт бууж єгсєн. Энэ нь хvн бvрт харын сэтгэгдэл тєрvvлж, «П.Сэрдамбыг хятадууд худалдаад авчихаж, юун бэртэл вэ» гэх зэргийн мессэж нисгэж билээ. Харин Э.Бадар-Ууган боксын 54 кг-ын жинд аваргалахад дээрх хардлага нам гvм болж, чимээгvйхэн дарагдаад єнгєрсєн.
Харин Э.Бадар-Ууган Олимпийн vеэр хvрлийн тєлєє тулаандаа Ботсвана, мєнгєн медалийн тєлєє Молдавын тамирчинг тус тус онооны хол зєрvvгээр ялж, аваргын алтан медалийн тєлєє Кубын ал дарт тамирчин Леон Алерконтой тулалдсан. Тvvнийг манай тамирчин онооны илт давуу байдлаар, 16:5-ын харьцаатайгаар хожиж, тєрийнхєє далбааг Бээжингийн тэнгэрт дахин мандуулж билээ. Э.Бадар-Ууганы тоглолтуудыг ажиглахад хурд, хvчний хувьд гайхалтай, бэлтгэл сайтай байгаа нь илэрхий байсан. Гэсэн ч найраа л бол найраа. Жvжиглэлтийг маш єндєр тvвшинд хийж таарна. Олимпийн медалийн тєлєєх найрааг манай монгол бєхчvvд шиг хийдэггvй бололтой. Арга ч vгvй юм даа. Ямарваа нэг зvйл далайцаараа хvч авч, бас тэр хэрээрээ нууцлагддаг юм хойно. Манайд ирсэн мэдээллээр бол хятадууд эх орондоо зохион байгуулж буй Олимпийн наадмын боксын тєрєлд анхны алтан медалиа авахыг зорьсон аж. Гагцхvv тэр боломж нь Зоу Ши Мин П.Сэрдамбыг ялах явдал байжээ. Тиймээс урд хєршийнхєн П.Сэрдамбыг ялахгvйгээ мэдсэн бололтой «шууд бууж єгєх» зам буюу бэртлийн улмаас мєнгєн медалийн тавцанд зогсох санал тавьсан байна. Мэдээж vvнийг нь манайхан зєвшєєрєх эсэх нь тун эргэлзээтэй байсан нь тодорхой.
Тийм болохоор ёстой л «Эхийг нь эцээж тугалыг нь тураахгvй» гэгчээр Олимпийн наадамд Монгол Улсыг тєлєєлєн очсон албаны хvмvvстэй тохиролцож, Кубын тєлєєлєгчидтэй уулзуулж єгчээ. Ингэснээр Монголын талынхан Кубын тєлєєлєгчидтэй тохиролцоод медалийнхаа єнгийг аль хэдийнэ тодорхойлсон байна.
Тухайн vед Олимпийн найрааны хєрєнгийг «Эрдэнэт» vйлдвэрээс гаргаж єгсєн гэх яриа одоо ч чих дэлсдэг. Тэр бvv хэл Э.Бадар-Ууган нэгэнт алт авах нь тодорхой болсон учраас аваргын тєлєє рингэнд гарахаас ємнє «Олимпийн аварга болсонд баяр хvргэе» гэх утгатай бичээс бvхий мєнгєн аяга Монголоос Бээжинд оччихсон байжээ.
Зохион байгуулагч хятадууд ийм байдлаар Олимпийн наадмаас боксын спортынхоо тvvхэн дэх анхны алтан медалиа авч мєрєєдлєє биелvvлж чадсан юм. Гэтэл ёстой л «Юун наадам, юун цагаан сар» гэдэг шиг явдал болсон. Хэн ч тооцоолж, тєсєєлєєгvй Н.Тvвшинбаяр жvдогийн -100 кг-ын жинд аваргалж, алтан медаль хvртсэн юм. Монгол Улс тvvхэндээ анх удаа Олимпийн алтан медальтай болж буй хэрэг шvv дээ. Хэний ч санаанд буугаагvй хєдєєний бор хvv Н.Тvвшинбаяр ийнхvv Олимпоос алтан медаль хvртсэн нь олон хvнд бахархах сэтгэгдэл тєрvvлэхийн сацуу, Бээжинд байсан албаны хvмvvсийг балмагдан, тэвдэхэд хvргэжээ. Хvний газар очсон тэдэнд Олимпийн анхны аваргадаа дурсгал болгоод єгчих зvйл ч байсангvй. Хоосон єнгєрєєх гэхээр дараа нь Э.Бадар-Ууганд мєнгєн аяга бариад зогсож байх нь эвгvй байж. Тиймээс мєнгєн аяганы эрэлд гарч, 2008 онд БНХАУ-д сууж байсан Элчин сайдын яамны айлуудаас гуйж авсан гэх дурсамж байдаг юм билээ.
Хэдийгээр Олимпийн наадам єнгєрєєд гурван жилийг ардаа орхисон ч дээрх vйл явдлыг мэдэх хvмvvс итгэсэн нэгэндээ ам алдчихдаг тохиолдол байдаг аж. Тиймээс бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах vvднээс тухайн Олимпийн наадамд оролцсон зарим хvнээс дээрх мэдээллийн талаар тодруулсан юм.. Биднийг Хєдєлмєрийн баатар, МУГТ Э.Бадар-Уугантай холбогдоход тэрбээр «Би ямар нэг зvйлд тайлбар хийж, ярилцлага єгєх боломж алга. Ер нь хэсэг хугацаанд мэдээлэл хийхгvй» гэсэн хариулт єгсєн юм.
Хэдхэн хоногийн ємнє 2011 оны Дэлхийн аваргын тэмцээнээс хvрэл медаль хvртсэн Хєдєлмєрийн
баатар, МУГТ П.Сэрдамбатай уулзахад «Хэн тийм яриа гаргасан юм бол. Би энэ талаар анх удаа л сонсож байна. Энэ тухай би ч яаж мэдэх вэ. Нарийн ширийн зvйлийг нь би мэдэхгvй шvv дээ. Бид зєвхєн бэлтгэл, сургуулилтдаа л анхаардаг. Тvvнтэй холбоотой мэдээлэлд оролцдог. Тvvнээс єєр зvйлийг мэдэхгvй, сонирхож ч байгаагvй» гэсэн юм.
2008 оны Олимпийн наадмын vед Боксын шигшээ багийн Ерєнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, Ардын багш Д.Бандиас тодруулахад «Тухайн vед би тамирчдаа хариуцаж явсан. П.Сэрдамба, Э.Бадар-Ууган хоёр дараалан тулалдсан.
Э.Бадар-Ууганы бие халаалтыг хийлгэж байх хооронд. П.Сэрдамба тоглосон юм. Тиймээс миний хувьд Э.Бадар-Ууганы биш П.Сэрдамбын тоглолтыг харж чадаагvй. Олимпийн наадамд медалийн тєлєє улс хоорондын найраа хийдэг гэж огт сонсоогvй, мэдээгvй юм байна. Миний л мэдэхийн тийм юм байхгvй. Би чинь тэнд биеэрээ, халуун цусаараа байсан хvн. Тэр бvv хэл Э.Бадар-Ууганыг єєрєє халаагаад, рингэнд авч гарсан хvн. Бид авах ёстой ялалтуудаа авсан. Найрааны асуудал байдаг гэж ярьдаг. Найраа хийх тэр их мєнгє нь хаана байна гэж асуумаар байна. Э.Бадар-Ууган бид хоёрыг хэрэлдэж, муудалцсан гэх зэргээр байнга л хәл ам гарч байдаг. Энэ дашрамд бидний дунд тийм асуудал байхгvй гэдгийг хэлье. Надтай байнга холбоотой байгаа.
Бэртэл нь гайгvй болохоор тэмцээнvvдэд оролцох байх. Сая Дэлхийн аваргын тэмцээн єндєрлєсєн. П.Сэрдамба маань хvрэл медаль хvртсэн. Тэгэхэд ч Д.Банди хахууль єгч П.Сэрдамбыг тvрvvлvvллээ гэж байсан. Би тэнд зєвхєн vзэгчийн хувиар суусан. Энд нэг зvйлийг хэлэхэд тамирчид маань маш сайн байсан. Харамсалтай нь дасгалжуулагчид нь vнэхээр муу байлаа» гэх хариултыг єгсєн юм.
Хэрвээ Э.Бадар-Ууганы алтан медаль тєрийн мєнгєєр ирсэн бол манай улсад Олимпийн наадмаас алтан медаль «авах» хэмжээний мєнгє байгаа нь бас л сайн хэрэг мэт…
Баярын Тєгєлдєр
сурвалжлагч
Өглөөний сонин
URL: