Баяраар ажиллах банкуудын цагийн хуваарь
Баяр наадмын өдрүүдэд иргэд долдугаар сарын 17-ыг дуустал буюу долоо хоног амрахаар болсон. Тэгвэл энэ үеэр банкууд ямар цагийн хуваариар ажиллах мэдээллийг хүргэе.
Иргэдийн нийтлэг үйлчлүүлдэг Хаан, Худалдаа хөгжил, Төрийн, Голомт, Капитал банкийн мэдээллийг авлаа.
ТӨРИЙН БАНК-ны дийлэнх салбар амрах хэдий ч зарим салбар үйл ажиллагаагаа явуулсаар байх аж. Тухайлбал,
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК болоод ХААН БАНК-ны бүх салбар долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарч 16-наас ердийн өдрийн хуваариар ажиллаж эхэлнэ.
КАПИТАЛ БАНК-ны зарим салбар баярын өдрүүдэд дараах хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал,
Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд
- Нисэх тооцооны касс 24 цагаар
- Буянт ухаа тооцооны касс 09.00-17.30 цаг хүртэл
Долдугаар сарын 14-15-ны өдрүүдэд
- Тавин мянгат бизнес төв 11.00-16.00
- Хороолол бизнес төв 11.00-16.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна.
ГОЛОМТ БАНК-ны хувьд долдугаар сарын 11-13-ныг дуустал амрах бөгөөд 14-нөөс дараах салбарууд ажиллана.
URL: