Суудлаа тохирчих, хэдэн тооны асуудал бол яахав

Пропорциональ тогтолцоогоор явчихвал тєр, ард тvмний холбоо тасарна. Яагаад гэвэл бvс нутгийн хєгжлийн тєвшин олон тvмний амьдралын тєвшний ялгаа их байна.Ийм vед хуучин системээ барьж явах нь хэрэгтэй.

Яг vнэндээ парламентыг бvрдvvлж байгаа хоёр нам суудлынхаа тохироог хийж чадахгvй Сонгуулийн тухай хуулийг гацааж байна уу даа. 50:26, 38:38, 48:28, 52:24 гэсэн тоон дээр маргалдаж байгаа мэт боловч цаадуул чинь суудлынхаа тохироог хийж чадахгvй биднийг тєєрєгдvvлсээр байна. Нэг их сонгуулийн хуулийн талаар маргаж байгаа мэтээр тvмний нvдэн дээр хэдэн тооны асуудал ярьж байгаагаас харахад л ойлгомжтой.

МАН-ынхан аанай л азаргалж, Ардчилсан намд одоо байгаа суудал дээр нь тохироо хийх гээд байгаа юм биш биз гэсэн хар хаа хаанаа байх шиг. Уг нь Сонгуулийн сураг хол байсан хэдэн сарын ємнє бол нэг хэсэг гишvvд пропорциональ тогтолцоогоор явах нь эрvvл сонгуулийг бий болгоно гэж хэлж байсан. Єєрєєр хэлбэл энэ тогтолцоо нь ямар нэг жалга довноос биш Монгол Улс хэмээх ганцхан тойрог дээр 76 байна уу, 99 байна уу тэд єрсєлдєєд 77-д орсон нь хасагдах журамтай ийм л тогтолцоо. Магадгvй хамгийн эрvvл тогтолцоо байж болох юм. Дэлхий дээрх ардчилсан засаглалтай 140 гаруй орон ийм тогтолцоогоор явдаг гэсэн. Харин гишvvд маань сонгуулийн чимээ ойртохтусам нь зvрхшээжэнэхvv пропорциональ тогтолцоог ярихаа больсон. Ярихдаа пропорциональ давамгайлсан холимог тогтолцоогоор ирэх сонгуулийг явуулахаар нэгэнтээ тохирчихов бололтой. Тэр ч бvv хэл зарим нь бvр жижиг мажоритар руу зугтах хандлага тєрvvлж байна. Тийм санаатай гишvvд цєєнгvй байгааг ч дурьдах нь зvй ёсны хэрэг.

Гэхдээ одоо гацаад байгаа асуудал нь холимог тогтолцоон дахь хувь тэнцvvлсэн байдал. Энгийншvvлж хэлэхэд МАН-ын санал болгоод байгаа 50:26 гэсэн харьцаа бол 26-г нь пропорционалиар 50-ийг мажиратораар сонгоно гэсэн vг. Бvр энгийншvvлбэл, 26 нєхрийг тухайн сонгуульд оролцож байгаа намаас шууд нэрийг дэвшvvлж УИХ-д суулгана гэсэн vг. Єєрєє ямар нэгэн сонгуулийн компанит ажил хийхгvй намынхаа нэрээр УИХ-д заларна гэж ойлгож болно. Харин vлдсэн 50-ийг нь єнгєрсєн сонгуулиудад явагдсан тогтолцоогоор явуулна гэж ойлгож болно. Хаврын чуулган эхэлж байх vед бол УИХ дахь хоёр намын бvлэг бараг л энэ хувилбар дээр санал нэгдчихсэн байсныг уншигч олон мартаагvй байх. Гэтэл гэнэт МАН-ынхан 48:28 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Тиймээс Ардчилсан намынхан38:38гзсэнхувилбарыг дэвшvvлчихээд байгаа. Єєрєєр хэлбэл, намаас 38-ыг нєгєє 38-ыг єрсєлдvvлнэ гэсэн vг.

Хvмvvсийн ойлгож байгаагаар бол Ардчилсан намын гэдийгээд байгаа50:26 бол тэдэнд эрсдэлтэй гэж vзсэн хэрэг. Тэд МАН-ын нэрээр хуучин бурхинуудын ихэнх нь УИХ-д гарч ирнэ. Бидэнд суудал цєєн оногдоно гэсэн тооцоог л гаргаж байна. МАН-ынхан хэдэн хєгшцvvлээ УИХ-д байлгахын тулд ийм хувилбар дээр улайран дайрч байна гэсэн гаргалгааг ардчилагчид хийжээ. Яг vнэндээ бол ийм биш, тэд суудлаа тохирохгvй байгаатай л холбоотой. Энэ талаар зарим гишvvдийн байр суурийг сонслоо. .

УИХ-ын гишvvн Л.Гvндалай:
-МАН-ын дэвшvvлж байгаа 50:26т дэмжихгvй байгаа. Тэд хэдэн настнуудаа УИХ-д байлгаж, байнга олонхи байх гэсэндээ ингэж байгаа юм. Бид завсарлага авснаараа л байх ёстой юм. Гэтэл манай зарим нєхдvvд хэлснээсээ буцаад байх юм. Ерєєсєє манайх шиг онцдогтой оронд пропорциональ давамгайлсан холимог систем хэрэгтэй. Чуулганд суухгvй бол тєсвийн тодотголоос эхлээд ирэх оны тєсєв ч батлагдахгvй шvv дээ. Тєсєв батлагдахгvй бол дараагийн Засгийн газар гарна биз дээ.

УИХ-ын гишvvн П.Алтангэрэл:
-Сонгогдсон гишvvн зєвхєн нэг аймгийн ч юмуу, жижиг тойргийн эрх ашгийг хамгаалаад байна. 2008 ондявуулсан хувилбараараа сонгуулиа явуулаад болно. Бараг л хуучнаараа явах байх. 50:26 хувилбарын хувьд би дэмжихгvй байгаа. 50 гишvvнийг намын нэрээр сонгодог, 26 гишvvн єєрийн нэрээрээ дэвшихээр УИХ-ын хоёр єєр янзын гишvvн гарч ирэх гээд байна.

УИХ-ын гишvvн Ш.Сайхансамбуу:
-”Ямар ч хэлбэрээр явсан маргаангvй байх хэрэгтэй. Ер нь бол ард тvмэнтэйгээ аль тогтолцоо нь ойр байгаа юм. Тvvгээр нь л явуулах ёстой шvv дээ. Зарим нєхдvvд буцаад УИХ-д сууж чадахгvй байх гэсэндээ янз бvрийн зvйл ярьж байгaa. Ер нь бол тэр тохирохгvй байгаа Ардчилсан намынхны санаа бодлыг сонсвол яасан юм. Нєгєє талаас єєрийнхєє санаа бодлыг нэгтгээд дундаасаа нэг юм гаргахгvй бол цаг яваад байна шvv дээ.

УИХ-ын гишvvн Ж.Энхбаяр:
-Пропорциональ тогтолцоогоор явчихвал тєр, ард тvмний холбоо тасарна. Яагаад гэвэл бvс нутгийн хєгжлийн тєвшин олон тvмний амьдралын тєвшний ялгаа их байна. Ийм vед хуучин системээ барьж явах нь хэрэгтэй. Аливаа зvйл хоёр талтай. Мажоритар системийн сул тал нь сонгогчдын санал эзэнгvйддэг. Холимог систем нь тэр эзэнгvйдсэн саналыг нєхдєг.

Уг нь ингээд маргаад баймааргvй л байна шvv. Эндээс харахад ерєнхийддєє гишvvдийн байр суурь пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог илvуд vзэж байгаа нь илт. Ингэхээр хоёр бvлэг ямар системээр явахаа тохирчихсон хэрнээ суудлынхаа тоон дээр далд маргалдаж, ил хэдэн тооны асуудал ярьж байгаагаас хаа зайлхав.

С.Ууганбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих