Дизайнер Д.Отгонжаргал насаа нуусан нөхрөөсөө болж “Шулам” хоч зүүжээ

13532908_1143362579039325_4115250547141899483_nЗагварын ертөнц дэх нэгэн өнгө төрхийг бий болгож, өөрийн гэсэн орон зайг бүрдүүлсэн  дизайнер Д.Отгонжаргал нэгэнтээ ийн сэтгэлээ уудалжээ. “Дэлхийд алдартай брэндийн загваруудаас ч илүү сайхан бүтээл гаргах чадвар надад байгаа” хэмээн бардам нь аргагүй ярьдаг түүний ур ухаан шингэсэн загварыг мэргэжлийн хүрээнийхэн нь ихэд үнэлдэг. Өөрийн авьяас билэг, ур хийц шингээсэн загваруудаа зөвхөн цөөн тоогоор гаргах дуртай дизайнер бүсгүйн нөхөр нь загвар өмсөгч Э.Энхболд гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ.

Хамтын амьдралаа зохиосон үеэс нь эхлээд тэдний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл тархаж, хэрхэн хүнд шалгуурыг давсан талаар Д.Отгонжаргал ингэж ярьсан байдаг аж. “Урьд нь надаас дүү залуучууд үерхэж дотносох санал тавихад нь шууд татгалздаг байлаа. Харин нөхөр маань надаас насаа нуусан төдийгүй яг л үе тэнгийн мэт найзархаж явсаар ижил дасал болсон. Тэр маань ноён нуруутай, сэтгэл сайтай, ууч зантай гээд үнэхээр миний мөрөөдлийн залуу байсан болохоор би дурласан байх.

Харин хүүхдээ төрүүлээд удалгүй олны өмнө гарахад бид хоёрын талаар элдэв мэдээлэл цацагдаж, тэр бүхний дор бичсэн комментууд нь үнэхээр зүрх зүсэм санагдаж билээ. Өөрөөсөө дүү залуугийн толгой эргүүлсэн шулам энэ тэр гээд бичсэн даанч муухай үгсийг би өдөржингөө уншиж, нөхөртөө гомдож уйлсан удаа бий. Амихандаа, нөхөртөө л уураа гаргаж байгаа нь тэр. Бид хоёрын дунд хайраас өөр юу ч байхгүй” гэсэн түүний яриа олон хүнд таалагдсан биз ээ.

С.Цахиур

www.zone.mn


URL:

Сэтгэгдэл бичих