Цэрэг татлага 10 хоногийн дараа эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-23-ны хооронд цэрэг татлагын ажлыг эхлүүлэхээр болсон байна.
Одоогоор цэргийн зарлан дуудах хуудсыг тарааж байгаа аж. Нийслэлийн цэргийн штабаас иргэдийг хугацаат цэргийн албанд бүртгэх газруудыг тогтоожээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 52-р дунд сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83-р дунд сургууль, Чингэлтэй дүүргийн 24-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 31-р дунд сургууль, Баянгол дүүргийн “Сувилахуй” анагаах ухааны дээд сургууль дээр тус тус цэрэг татлагын ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Харин хугацаат цэргийн албан хаагчид энэ сарын 15-нд халагдах юм байна. Тэднийг үнэгүй сургалтад хамруулж, ажлын байранд зуучлах ажлыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулахаар болжээ.
Э.Дулам
URL: