Энэ өдрийн зурхай /2016,07,08/

4d1ab6c30be63637bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 08. Сугар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 4. Бархасвадь гараг.  Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага:
 Сансар
Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Нөлөө бүхий өндөр албан тушаалын хүмүүстэй холбоо тогтоох оролдлого амжилттай болж та дээдсийн хүрээлэнд орж чадна. Хүмүүсийн анхаарлыг өөртөө тат. Аливаа нөхцөл ба саналыг хүлээн зөвшөөр. Гэхдээ өөрийн ажил хэргийн санаачлагыг бусдад бүү алд.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр бусад өдрөөс илүү чөлөө цагаа идэвхитэй өнгөрүүлэх болно. Сонирхолтой зураг, утасны дуудлага зэрэг нь танд сэтгэл ханамж өгнө. Бизнест тань хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол дэмжлэг авч болохуйц хүмүүстэй уулз. Хамаатан садан эсвэл хөршүүдтэйгээ байгалийн сайхныг мэдрэн агаарт алх. Мөн гэр бүл найзындаа зочлон хамт музей үзэн цагийг өнгөрөөж болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр зарим нэг бэрхшээлүүд тулгарна. Идэвхитэй хөгжөөнтэй байдал нь бүтэлгүйтлийг багасгах хамгийн зөв арга бөгөөд сэтгэлийн түгшүүрээс сэргийлнэ. Гэр орны өмнө хүлээх хариуцлага гарч ирнэ. Багаараа үр бүтээлтэй ажиллаж чадвал бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдана. Энэ долоо хоногийн сүүлээр хадмуудтайгаа болон сургуулийн андуудтайгаа оройн зоог баривал таатай сайхан байх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж цөөхөн хэдэн хөгжилтэй үйл ажиллагааны хуваарь гаргахдаа анхаар. Та дэлхий ертөнцийг нухацтай харахаас илүүтэйгээр амьдралын сайн сайхныг мэдрэхэд хамаг цагаа зориулна. Хүүхдүүддээ орчин үеийн техник технологийг ашиглан хичээл заавал бүр ч сайн. Энэ амралтын өдрөө хүүхдүүдтэйгээ музей болон шинэ кино үзэж, гадуур сайхан зугаалж өнгөрүүлэх хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Таатай өдөр. Дараагийн хэдэн өдрийн турш мөнгө, хайр дурлал, дэмжлэг туслалцааны асуудлууд өндөр нөлөө бүхий оддын ивээл дор байна. Хэрэв таны санааг зовоож байгаа зүйл байгаа бол өөрийнхөө итгэдэг хүндээ түүнийгээ уудлан ярь. Амьдрал тийм ч ээдрээтэй биш, асуудлаа хуваалцсанаар асуудлын хагас нь шийдэгдэж ч болох юм. Хийсэн бүтээснийхээ үр өгөөжийг хүртэх ба энергийн их долгио танд амьдралаас авч болох том, жижиг олон таашаалаас хүртэх эрч хүч, урам зоригийг өгөх болно.


ОХИН (8/23-9/22)

Худалдааны үйл ажиллагаа, эрсдэлтэй ажил хэрэг амжилттай болно. Алсын аялал жуулчлалаар явах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Хайр дурлалын шинэ роман үүсгэх эсвэл хуучнаа сэргээхийг үгүйсгэхгүй. Ажил хэргээ зохистой төлөвлөх чадвар ба хүчээ зөв хуваарилах нь ойрын ирээдүйд тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусална.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Идэвхтэй өдөр. Ажлаа эрт эхэлж чадвал олон зүйлийг амжуулж чадна. Гадуур ажиллаж өдрийн сайхныг бусадтай хуваалц. Хэрэв мэдэхгүй газар луугаа явах гэж байгаа бол сайн газрын зураг авах хэрэгтэй. Олон улсын байрлалын систем заримдаа толгой эргүүлэн замын түгжрэлд оруулдаг. Хэрэв урт хугацаагаар машинаар аялахаар зэхэж байгаа бол аян замд хэрэг болох зүйлсээ сайн бэлтгэ. Зарим нэг дуртай CD-ээ ав, мөн хангалттай хэмжээний хөнгөн зууш, замын дэлгүүрээс үнэтэй ус авахгүйн тулд ус аваарай. Борлуулалтын ажил хийх анкет бөглөж өгсөн бол эерэг хариу ирэх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Орчлон ертөнц бүтээлч мэргэшил шаардсан үйл ажиллагаа, ажил хийхэд ивээлтэй байна. Цагаа олсон эхлэл хий. Тэр нь танд болон бусад хүмүүст ашигтай өндөр бүтээмж, өгөөмөр үр дүн өгөх болно. Таны бодол санаа нууцлаг, ер бусын зүйл рүү хандах магадлалтай. Гэвч та хэтэрхий их бодлогошрохоос зайлсхий. Хамтын орлого, санхүүжилтандаа шинэ арга барил нэвтрүүлэх, гэр ахуйн төсвөө сайжруулах эсвэл гэр орон, унаа тэргээ даатгуулах зэрэгт сайн цаг. Эрэн сурвалжлах ямар ч хэлбэрийн ажил хийсэн онцгой сайн үр дүнтэй байх болно.


НУМ (11/22-12/21)

Холигдмол хандлага ажиглагдаж байна. Үдээс хойш хайр дурлалын холбоотой асуудалд орооцолдох төлөвтэй байна. Гэр бүл найз нөхөд гээд л таныг сайн мэддэг хүмүүсээс танилцуулах хүний хэмжээгээр та сохор болзоонд очих болно. Хэлж байгаа үгээ бодоорой. Эхлээд ярьчаад дараа бодох нь үнэхээр асуудалтай. Хэлсэн үгээ буцааж болдоггүй гэдгийг санаарай. Хэрвээ та гадаа ажиллахаар бол шингэн юм сайн уугаарай. Нар салхинаас хамгаалах тосыг сайн хэрэглээрэй.


МАТАР (12/22-1/19)

Настай хүмүүсийн архаг хууч хөдөлнө. Эрүүл мэнддээ анхаарч, амралт ажлын дэглэм сахиж зөв хоолловол дээрх асуудал гарахгүй. Орон гэрийнхээ дулааныг хэвийн байлга. Биеийн хүчний ажил, спортоор хичээллэхэд маш сайн. Бие эдгэрэх, өр төлөх, бэлэг өгөхөд нэн таатай. Эм болон хоол хүнс маш сайнаар нөлөөлөх болно. Өөрчлөлтийг олж хар. Хэрвээ та бээрэг бол гадуур хувцасгүй гадагш буу гар.


ХУМХ (1/20-2/18)

Дарамттай өдөр. Өнөөдөр таны юу чаддаг вэ гэдгээс илүүтэйгээр хэнийг таньдаг болох тань чухал байх болно. Өндөр албан тушаалтай хүнээс хүнд байдлаасаа гарахад тусламж гуйхаас бүү ай. Энэ нь таны бардам занг хөдөлгөх боловч хэрэггүй тайлбараас татгалзаж цагаа хэмнэхэд тань сайн. Удаан хугацааны туршид төлбөрөө барагдуулалгүй явснаас болж таны зээлийн хугацаа хэтэрч зээл тань шүүхэд шилжиж магадгүй. Ямар нэгэн шүүхийн асуудалд орох нь мөнгийг тань илүү их үрэх болохыг сана.


ЗАГАС (2/19-3/20)

Хичээл зүтгэл. Өнөөдөр ч мөн адил хийж байгаа зүйлдээ хянуур бай. Болгоомжгүй байдлаас болж эрсдэлд орох магадлал өндөр байна. Ямар нэг зүйлд яарсны хэрэггүй. Учир нь яарснаас болж танд ямар нэг муу зүйл тохиолдох болно. Шинэ долоо хоног таныг үүрэгт ажлаа дуусгаж шинэ зүйл эхлүүлэхийг санал болгож байна. Эргэлзээтэй зүйлүүд их тохиолдох бөгөөд эдгээрийн зөвийг нь олж сонгоорой. Та хаашаа алхахаа мэдэхгүй байгаа бол манан арилсны дараа шийдэх нь илүү үр дүнтэй.


URL:

Сэтгэгдэл бичих