МХЕГ-аас сэрэмжлүүлж байна

1129Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалтын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар орон даяар ажиллана.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдаж байгаагаас үүдэн хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарч болзошгүй байгаа юм.

 

Иймд улсын болон аймаг сумдын баяр наадам, амралт зугаалга, аялал жуулчлалаар явах иргэд, худалдан авагч Та бүхэнд худалдан авах, хэрэглэх бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуйн шаардлага хангагдсан эсэхэд хяналт тавьж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс МХЕГ-аас доорхи  зөвлөмжийг өгч, сэрэмжлүүлж байна.

 

Юуны өмнө хүнсний ногоо, жимсийг хөргүүргүй, ил задгай эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцлөөс худалдан авч түүхийгээр, угаалгүй, хальслаагүй идсэн тохиолдолд та хоол хүнснээс гаралтай хордлогод өртөх  өндөр эрсдэлтэйг санаарай.

 

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад та юу анхаарах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах
  • Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
  • Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх

 

Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?

  • Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
  • Хүнсний бүтээгдэхүүн авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтыг шаардаж авах хэрэгтэй.
  • Бүтээгдэхүүний шошгыг уншиж хадгалалтын хугацаа хэтэрсэн эсэх, хадгалвал зохих температурт хадгалагдаж байгаа эсэхийг шалгаж аваарай.
  • Тасалгааны хэмд удаан хадгалсан бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Хүнсийг аль болох бага хэмжээгээр бэлтгэж, түргэн хугацаанд хэрэглэж байх ёстойг санаарай.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих