МЭНДЧИЛГЭЭ
Монгол түмэн та бүхэн минь сайхан зусаж байна уу. Нар хур тэгширсэн налгар сайхан зунтай зэрэгцэн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох их ажлын ард та бид гарлаа.
Харин одоо эхэлсэн ажлаа үргэлжлүүлж баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчдийнхээ ажлыг эрчимжүүлж, экспортоо дэмжин хөгжлийн хурдаа нэмэх дараагийн ажил биднийг хүлээж байна.
Монголчууд бид өргөн уудам газар нутагтай, тал дүүрэн бэлчих 5 хошуу малтай, уул уурхайн баялаг ордуудтай, дэлхийг тамгалсан их түүхтэй, босоо заяатай ард түмэн.
Хөгжил дэвшил, сайн сайхан амьдрах боломжоо бид өөрсдөө атгаж байна.
Хөгжилтэй, хүчирхэг, үйлдвэржсэн Монгол орны төлөө атгасан гар шиг нэгэн цул болон ажиллацгаая.
Монголынхоо ард түмэн, мянга мянган малчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид та бүхэндээ Ардын хувьсгалын 95 жилийн ойн их баяр наадмын мэндийг хүргэе.
БАЯЛАГ БҮТЭЭЖ ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ.
САЙХАН НААДААРАЙ.
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДОКТОР (Ph.D) Ч.ДАВААБАЯР
URL: