Х.Тэмүүжин АН-ыг орхих уу?
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр АН ялагдаж, УИХ-д 9 суудалтай үлдсэн билээ. Сонгуулийн уг үр дүнтэй шууд холбоотойгоор АН-ын дарга З.Энхболд огцроод байгаа.
Дараагийн АН-ын даргад Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Болд тэргүүтэй олон улс төрч яригдаж байсан ч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа билээ. АН-ын ҮЗХ-ы хурлаар ч түүнийг жинхлэх магадлал өндөр байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин АН-аас гарч, шинэ нам байгуулах гэж буй тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм. Тодруулбал тэрээр либерал чиг баримжаатай нам байгуулах санаачилга гаргаж буй бололтой.
Үүнийг ч баталж буй мэт тэрээр өөрийн цахим хуудастаа : “Одоо нам харгалзахгүй баруун чиг баримтлалтай, үнэт зүйлтэй, улс төрийн зорилготой залуус зохиомол хуваагдлаа орхин нэгдэн нийлэх хэрэгтэй. Хүн дагаж биш, үзэл санаа, бодлого, зарчим дагаж цуглах хэрэгтэй.” хэмээн бичжээ.
Ч.Явуу
URL: