Бусдын гараар мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй

527-14678528637aa3524a050718511dc6c3d900caa3dbХууль зөрчсөн сонгуулийн бохир сурталчилгаа хүүхдийн амь насанд хүрсэнд  бухимдсан Увс аймгийн иргэд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод захидал илгээснийг хүргэж байна.

УИХ-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД-д 
Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгуулиар мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна.
УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний шадар туслах залуу оюутнуудад мөнгө өгөн саналыг нь худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдан шүүхээс хоригдох ял сонсож байлаа. Гэвч бусдын гараар  мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн  Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй.
Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрөөсний гор өнөөдөр гарч,  Чимэдийн Хүрэлбаатарын бусармаг явдал дахин давтагдаж, хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүү амиа алдаж,  залуухан эцэг эх хоёр хагацал зовлонгийн сүүдэрт дайруулаад байна.
 УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр талийгаач хүүгийн ээж О болон түүний нөхөр Ч нарт 100 000 төгрөг өгч, тэднийг гэрээс нь хуурч мэхлэн дагуулж явсан  Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч этгээдийг Увс аймгийн Цагдаагийн газраасэрэн сурвалжилж байгаа бөгөөд Увсын ард түмэн ядарсан иргэдэд хэдэн төгрөг харуулан төрийн эрх мэдлийг гартаа атгаж амташсан Ч.Хүрэлбаатартай ч мөн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
УИХ-ын дарга М.Энхболд оо… Та бол ард түмний саналаар ялалт байгуулсан Ардын намын дарга хүн. Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байгаа УИХ-ын дарга. Тиймээс Ардын нам шударга байж, Ардын намын төлөө саналаа өгсөн ард түмнийхээ талд үйлчилж, хууль зөрчин, бусдын амь насыг  хохироосон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг Увс аймгийн иргэд сонгогчид шаардаж байна.
Увс аймгийн иргэд, сонгогчдын төлөөлөл

URL:

Сэтгэгдэл бичих