Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид дэвших бэлтгэлээ базааж эхэллээ
Саяхан болж өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн АН-ынхныг “ухаан алдахад” хүргэв. Нэн ялангуяа хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн АН-ын даргын хувьд өнгөрсөн дөрвөн жил хийсэн бүх ажил нь “будаа” болсонд ихэд ууртай яваа аж.
Оффшор дансны асуудал дэгдэж, түүний хүү Б.Чулуудайн нэр дээр хоосон данс илэрсэн нь эцгийнх нь нэр хүндэд хамгийн хүндээр тусав. Ямар ч байсан улсад биш юм аа гэхэд хотод АН олонхийн суудал авч, хийж буй ажлаа үргэлжлүүлнэ гэсэн түүний найдлага ийнхүү талаар болов.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчлан уулзсан билээ. Тэдний ярианы гол сэдэв нь ихэд нууцлаг байгаа аж. Саарал ордны хана нь хүртэл чихтэй гэдэг шиг тэд ямар сэдвээр ярьсан нь бараг тодорхой болжээ. Нэгэнт АН УИХ болон орон нутгийн сонгуульд нам тавиулсан тул тэрбээр хүссэн, хүсээгүй энэхүү улс төрийн албан тушаалаа өгөхөөс өөрцгүй байдалд орсон тул цаашид хэрхэх талаар дотны андтайгаа амин хувийн яриа дэлгэсэн гэнэ.
Долоон жилийн өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн сунгаанд оролцож, нэр дэвших олонхийн санал авч чадаагүйдээ бачууран уйлж байсныг олон түмэн мэднэ. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод эрхэм нөхрийнхөө сэтгэлийг засахын тулд Монгол Улсын Баатар цол хүртээж байлаа. Ирэх жил андынх нь хонины ээлж дуусч, ирээдүйн Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох цаг айсуй. Одоогоор АН-д их цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлага бий болсныг сонгогчдын тавьсан дүн тодхон харуулав.
Гэвч Ерөнхийлөгчид нэр дэвших нэр цэвэр, зангарагтай хүн АН-д бараг үгүй тул Э.Бат-Үүлийн хувьд их улс төрд бас дахин азаа үзэх ховорхон боломж тохиож байна. Хэрэвзээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадахгүй бол 2020 он гэхэд намаа ялагдуулсан бусад нөхдийн хамт улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдах нь тодорхой юм. Нөгөөтэйгүүр, сонгогч түмэн УИХ, орон нутгийн сонгуульд ялалт авч дийлэнх болсон МАН-аас хэнбугай ч нэр дэвшсэн төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс АН-аас нэр дэвшигчид тал засах бүрэн магадлалтай юм.
Энэ утгаар нь авч үзвэл Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сунгаанд олонхийн санал авсан тохиолдолд эрхэм нөхрийнхөө орыг залгаж багаар бодоход дөрөв, ихээр бодоход найман жил зөөлөн сэнтийд залрах боломж бас бий юм.
МАШ НУУЦ сонин 13/678/ 2016 он
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
зөв шүү дэмжинээ.
ОФФШОР ДАНСТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ.ГАДААД ОРОНД ОФФШОРТОЙ ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУДЛАА ӨГЧ БАЙХАД МАНАЙД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ БАЙХ ЮМ ДАА.ДАВАРСАН ХУЛГАЙЧ ВЭ?
Юуны чинь ерөнхийлөгч шоронд орох ёстиой биздээ
АРД ТҮМНИЙГ БҮР ДОРОМЖЛООД ЗОДООД БАС ДЭЭРЭЭС НЬ НУЛИМААД ШЭЭХ ЮМ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАР
энэ муу салга гарвал ард түмэн шоронгоор дүүрч хамаг л залуус гадагшаа гарна даа.
Зарим хүмүүс яахлаараа өглөө босоод хараал зүхэл хийж байдаг байнаа. Энэ хүн хотод нийлээд ажил хийснийг хэнч альч үеийн хотын даргаас илүү байсныг түүх гэрчилнэдээ.
Гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгохоор 2008 онд эхэлсэн төрийн бодлогын ажлыг олигтойхон үргэлжлүүлж чадаагүй байж, юун монгол улсыг авч явах ерөнхийлөгч мөрөнхийлөгч вэ.Сарьсан багваахайн үлгэр гээч болох…….