Энэ өдрийн зурхай /2016,07,07/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 3. Бархасвадь гараг. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 00 цаг 30 минутад эхэлнэ. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эрүүл мэнд сайн байгаа мэт байвч үдээс хойш эрч хүч илт буурч ядарч байгаагаа мэдэрнэ. Архаг хууч өвчнүүд сэдэрч болзошгүй. Халдварт өвчин болон хатгаанаас сэргийлэх бүх бололцоотой арга хэмжээгээ ав. Гэрийн ойролцоох фитнесс клуб руу очоод сайн дасгалжуулагчтай бол.
ҮХЭР (4/20-5/20)
Хөнгөн хуумгай амлалт ажил болон хувийн амьдралд тань хүндрэл учруулж болзошгүй. Бусдаас ихийг шаарддаг шиг өөртөө байгаа бүхнээ хуваалцах хэрэгтэй. Ажил дээрээ туйлын анхаарал болгоомжтой бай. Албан тушаал ахих тухай бодоход тохиромжгүй цаг. Ямар ч хэрүүл маргаанд бүү оролц. Өнөөдөр алдсаныг дараа буцаан олоход хэцүү тул шаардлагагүй зүйлд анхаарлаа бүү хандуул. Эцэг эх болон үр хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөө. Гэр орноо цэвэрлэ. Шинэ төлөвлөгөө гаргахад сайн.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та өмнөхөөсөө илүү сэтгэл хөдлөлтэй байна. Гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс, үүрэг хариуцлага зарим нэг байдлаар гарч ирнэ. Танд өөрийнхөө үндсэн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгарна. Хэрүүл маргаан дэгдэх ба та үүнийг шийдэх болно. Хүүхэд насыг эргэн санагдуулах дуу хөгжим сонсох, өмнө нь амьдарч байсан газар танд дурсамж төрүүлнэ. Сэтгэлд таатай дуртай газруудаараа аялан тайван байдлыг хадгал.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр олон төрлийн харилцаа холбоог бий болгох төлөвтэй байна. Сэрэмжтэй байж ямар ч хүнд зүйл тулгарсан уснаас хуурай гарах хэрэгтэй. Гэр бүлийн зөрөлдөөн санааг тань зовоох магадлалтай. Өгөөмөр сэтгэл тань зээл хэрэгтэй ах дүү, найз нөхдөд туслах товчлуурыг дарах нь лавтай. Та ирээдүйд яахаа мэддэг хэдий ч сэтгэл санааны зөвлөгөө авч байх хэрэгтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Гарж, дээврийн хөндий, агуулах эсвэл подвалаа цэвэрлэж, илүү хэрэглэхээ больсон боловч аяндаа ашиглаж болохоор зүйлүүдийг зарах нь нэмэлт мөнгө олж болох зөв арга зам. Банкныхаа дансыг харлуулахгүйн тулд өөр бусад арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Спортын арга хэмжээ эсвэл гадуур явах ажлаас, ялангуяа цаг агаар сайхан байвал та татгалзахгүй л болов уу. Энэ ордны эцэг эхүүд хүүхдүүдтэйгээ тоглож хөгжөөнтэй байна. Гэр бүлээрээ зугаалах нь цагийг үр дүнтэй өнгөрөөх сайхан арга зам байх болно.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр биеэ барьж чадалгүй эргэн тойрныхонтойгоо маргалдах магадлал өндөр байна. Түншүүдтэйгээ харьцахдаа хэт биеэ даасан байдал гаргах хэрэггүй. Таны амжилт тэндээс олон талаар хамаарах болно. Эсрэг хүйсийг хүнтэй харьцах харьцаа ба сэтгэл санааны байдал тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарах болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эмзэг өдөр. Санаанд ороогүй хүнтэйгээ тааралдах нь таныг урт хугацааны зорилгоо эргэн харахыг сануулах болно. Сэтгэлийн хөдөлгөөнөө барих талаар хайртай хүмүүсээсээ зөвлөгөө авахын хамт тэдний дүгнэлтээс суралцахын тулд ярилц. Асуудлыг үнэн бодитоор дүгнэхийн тулд хөндлөнгийн нүдээр харж сур. Ажил болон гэр бүлийн асуудлаap маш их дарамттай байгаагаа ойлгох болно. Одоо ч та маш их амжилттай ажиллаж байгаа тул өнөөдрийг амарч өнгөрөөсөн ч болно. Боломжтой бол олон нийтийн ажлаас татгалз. Гэр бүлийнхнийхээ нэгдмэл байдлын төлөө хичээсээр залхах болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Үд дунд болохоос дөнгөж өмнөхөн бусад хүмүүстэй хамтран эзэмшдэг эд хөрөнгө чинь онцгойлогдоно. Санхүүгийн гэрээ, өмч хөрөнгийн асуудал, татвар ба даатгал анхаарлын төвд байна. Хэрэв бизнесийн эсвэл хувийн хамтрагчтайгаа асуудалтай байгаа бол үүнийг дуусгавар болгож, салах цаг чинь байж болох юм. Удахгүй болох амралтын зарлага тань таны бодит төсвөөс өндөр байж магад. Хэмнэлтийн арга хэмжээг аль болох түргэхэн шиг авч эхлэх нь зүйтэй.
НУМ (11/22-12/21)
Хайртыгаа аргадах гэсэн санааг тань тэд хүлээн авах хандлагагүй байна. Өөрөөсөө илүү эдгээр боломжуудтай хүсэл мөрөөдлөө хуваалц. Та таамаглаа ч үгүй хүнээс тусламж аван гайхшралд орох болно. Хувийн ганцаарчилсан тоглолт хийх байдал ихэнх хүмүүсд ажиглагдана. Ухаалаг ахмад хүмүүсийн өгсөн карьерийн тухай үнэтэй зөвлөгөөнүүд ирээдүйд болох олон алдаанаас сэргийлэн танд тусална.
МАТАР (12/22-1/19)
Амьдралын эрч хүч суларч, янз бүрийн өвчин тусч болзошгүй. Таны дархлаанд амин дэмийн дутагдал нөлөөлж байна. Авитаминоз, амин дэм нөөцөл. Сүм хийд явж буян хийж аливаад энэрэнгүй бай мөн хамаатан садангаа бүү мартаарай. Магадгүй ихэнх хүмүүсийн хувийн амьдралаас болж хүнд сонголтонд орж болзошгүй байна. Зан авир муу хүмүүсээс болоод мөн ёс суртахуунгүй хүмүүсээс болоод хямарч болзошгүй.
ХУМХ (1/20-2/18)
Сэтгэл хөдлөл ихтэй өдөр. Сэтгэл санааны байдал тань нэг сайжирч нэг муудах болно. Тиймээс ямар нэг таагүй зүйлсийн талаар бодохгүй байхыг хичээх хэрэгтэй. Магадгүй өнөөдөр та маш их дарамтан дор байх болно. Иймэрхүү дарамттай үед түр завсарлага аваад бүх хүч чадлаараа ажилдаа үр дүн гаргахын төлөө хөдөлмөрлө. Дуртай ажилдаа хүн бүх зүрх сэтгэлээрээ хичээдэг бөгөөд ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлснээсээ ажлын өдрүүдийг тайван өнгөрөөж чадна. Хамтран ажиллагсдадаа юу хэлж байгаагаа бод.
ЗАГАС (2/19-3/20)
Хянуур бай. Хөрөнгө оруулалт болоод ажлын тал дээр бага зэрэг садаа учирч магадгүй. Логикийн үүднээс асуудлыг шийдэх нь амар байх болно. Танд гаргах чухал шийдвэр байгаа бол үүнийгээ хойшлуулаад өөрийн гадаад байдалдаа анхаарах нь өөдрөг үзлийг нэмэгдүүлнэ. Ирэх хэдэн өдрийн турш та гэнэтийн зүйлд өртөх магадлалтай байна. Тиймээс амралтын өдрүүдэд хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийн идэж уудаг зүйлээсээ өөр зүйл хэрэглэсний хэрэггүй. Дур сонирхлоо хойш тавь.
URL: