УИХ-ын гишүүн С.Жавхланд хөгшчүүл “ташуурын тухай цээр ёсон” -ыг уншихыг зөвлөж байна

jawhlan_0121521753831808201607060042Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 69 бие даагч нэр дэвшин өрсөлдсөнөөс МУГЖ дуучин С.Жавхлан ганцаараа үнэмлэхүй ялалт байгуулж парламентын гишүүн болсон. Төрийн эрх барих дээд байгууллагад цоо шинэ өнгө нэмсэн тэрээр УИХ-ын гишүүнийхээ тангараг өргөхөөр ирэхдээ машинаар биш мориор ирсэн нь өчигдрийн олны ярианы сэдэв болоод авлаа. Түүгээр зогсохгүй чуулганы танхимд ташуураа барьсаар орж очсон гээд тэрээр эхний өдрөөс л ганцаарчилсан тоглолтоо хийж эхлэв бололтой. Гэхдээ ёс мэдэх ахмадууд түүнийг ийнхүү ташуураар гоёсон нь цагаа олоогүй сонголт гэлцэж байна. Болоогүй

Ташуурын тухай цээр ёсонд:

Ташуур барьж айлд орохыг цээрлэнэ. Тийнхүү барьж орвоос танхай балмад гэгдэх буюу гэрийн эзнийг доромжилсонд тооцно.

Ташуураа хаа хамаагүй тавихыг цээрлэнэ.

Айлд хонох хүн ташуураа эмээлтэй нь хамт гэрт оруулж, эс бөгөөс гадаа тэрэг, бараан дээр хөндлөнгөөр нь тавина.

Явах хүн босоогоор тавьдаг ёсон буй.

Ташуураараа хүний зүг зангах, дохихыг цээрлэнэ. Зөрчвөөс эрхэмсэг дээрэлхүү ааштай гэнэ.

Ташуур тулж тоглох, наадахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс унаа мориноосоо сална, явгарна гэх буюу морь унаанаас унаж бэртэхийн муу ёр гэнэ.

“Ядравч ташуураа бүү тул” гэсэн байдгийг онцлоод Жавхлан гавьяатыг үүнийг нэг харчихад гэмгүй бололтой хэмээн өөр хоорондоо жиг жуг хийлцсэн аж.

А.ДӨЛ

PHOTONEWS.MN

 


URL:

Нэр: монголчууд Огноо: 6 July 2016

энэ тэнэг пацаан юугаа ч мэдэх вэ дээ. Уншаад ч ойлгох болов уу яадаг бол доо зайлуул.

Сэтгэгдэл бичих