Н.Мөнхсоёл: Хуурамч хямд гутал өмссөн ч миний том хөл баргийн чулуунд бүдрэхгүй
“Яг түүн шиг” шоугаар дамжуулан чамгүй шартай басхүү авьяастай гэдгээ жинхэнэ утгаар нь харуулж чадсан гэх жүжигчин Н.Мөнхсоёл ийнхүү бухимджээ. Дуу, бүжгийн бэлтгэл сургуулилтаа цаг алдалгүй хийхийг эрмэлзэж, шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэгдэж явсан жүжигчин бүсгүйн өмссөн зүүснийг шүүмжлэх “завтай” хүмүүс цөөнгүй байсан бололтой.
Царай зүс, нуруу туруугаараа зарим нэг миссүүдийг ч дагуулахааргүй гэгддэг жүжигчин Н.Мөнхсоёлын хувьд загварлаг хувцас, дэгжин гоёлуудаараа охид хүүхнүүдийн анхаарлыг эрхгүй татдаг нэгэн. Тиймдээ ч бяцхан атаархсан “фэнүүдийнхээ” хорон үгэнд багагүй бухимдаж, басхүү бяцхан гомдож энэхүү сэтгэгдлийг илэрхийлээд авчээ.
“Хуурамч хямд гутал өмслөө, ямар том хөлтэй юм бэ” гээд л шүүмжлэх юм. Үнэндээ надад 1000-2000 доллараар брэндийн үнэтэй гутал авах мөнгө нь ч байхгүй, хүсэл ч байхгүй! Хүн үнэтэй хувцас өмсөхдөө биш өмссөн эд нь хүнээ дагаад үнэтэй харагдахдаа л гол нь байдаг юм. Миний том хөл чинь их хөөрхөөн, баргийн чулуунд бүдрүүлэхгүй аваад явчихдаг юм. Би чинь уг нь 170 см өндөртэй, 38 размерын гутал өмсдөг л дөө. 160 см өндөртэй, 36 размер өмсдөг байсан бол “Ямар жижигхэн хөлтэй юм. Яаж алхаж байна аа” л гэх байх даа, бас” хэмээн бухимдсан сэтгэлээ илчилжээ.
С.Цахиур
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
САЙХАН ХЭЛЖЭЭ… ХӨЛИЙГ ЧИНЬ ХАЗМААР БАЙНА…