М.Энхсайхан Н.Энхбаярын “утсан хүүхэлдэй” болжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр, М.Энхсайхан нар УИХ-ын 2012 оны сонгуульд ямар тактиктай оролцох талаараа ярилцжээ. Үнэндээ МАХН, МҮАН-д сонгуульд хүчтэй өрсөлдөгч болчихоор лидер байхгүй байгаа нь тэднийг хамгийн их зовоож буй асуудлын нэг аж. Ийм нөхцөлд Ардын нам, Ардчилсан намыг давж гарах нь эвсэл болсных нь шалтгаан тул тэд ч “гүрийхээрээ гүрийхээ” харилцан илэрхийлээд байгаа юм. Тэд сонгуульд өрсөлдөх нь тодорхой агаад өөрсдөөсөө гадна намынхаа нөхдийг хэрхэн бэлтгэх талаар өчигдөр нухацтайхан ярилцжээ. М.Энхсайхан УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон байна. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр М.Энхсайханыг сонгуульд ямар байр сууринаас хэрхэн өрсөлдөх вэ, яаж ажиллах ёстой талаар арвин туршлагатай хэмээн хөөргөсөн тухай эх сурвалж мэдээллээ.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn


URL:

Сэтгэгдэл бичих