“НьюТур” ХХК-ны барилга дээр ажиллаж байсан залуу нас баржээ
Өчигдөр “НЬЮТУР” ХХК-ны барилга дээр ажиллаж байсан 30 настай эрэгтэй Л амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
“НЬЮТУР” ХХК-ны зочид буудал, аялал жуучлалын цогцолбор бүхий барилга нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа аж.
Улмаар уг барилга дээр ажиллаж байсан Л барилгын тулгуур баганы төмөр унасанаас үүдэж амиа алдсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Мөн “НЬЮТУР” ХХК-ны ажилчдын хэлснээр “барилгын гол төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн нь үнэн, өчигдрөөс хойш барилга руу гадны хүн нэвтрүүлэхгүй байгаа” хэмээн мэдэгджээ.
Тус хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
“НЬЮТУР” ХХК нь гадаад дотоод руу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компаниудын нэг юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ee hairan shan zaluu ene kompanii buruutai uildlees bolson ym bishuu hariutslaga tootsoosoi
ХАБЭА-н хуулиар Компанийн хөдөлмөр хамгааллыг ажил олгогч эзэн шууд хариуцна гэсэн заалт одоо хэрэгжихийг харий.Ийм тохиолдолд бүх техник хаалга үүдийг нь бүгдийг нь лацдаад хэрэг шийдэгдтэл ажиллуулахгүй байх хэрэгтэй
тэгэхгүй бол хүний амь нохойноос дор болоод байна
Сод монголын АНАНДбазарийн компани бна