УИХ-ын даргаар М.Энхболд сонгогдлоо
УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж , тангаргаа өргөсөн шинэ гишүүд УИХ-ын даргаа сонголоо. МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг санал болгожээ. Гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигчээс асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явуулж 86.8 хувийн саналаар МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар томилов.
Тэрээр олон нийтэд хандан үг хэлэхдээ “МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, МАН Засгийн газрын бүтцийг давхар дээлгүйгээр байгуулах аж.
Ингээд анхдугаар чуулган өндөрлөж, МАН-ын 65 гишүүн, АН-ын 9 гишүүн, МАХН-ын нэг гишүүн, бие даагч нэгтэйгээр ийнхүү Монгол Улсын долоо дахь удаагийн парламентын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
У.Сайхан
URL: