KFC -ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 65 НАСАНДАА ЮУ Ч ҮГҮЙ ТЭРЭЭР АМИА ХОРЛОХ ГЭЖ БАЙСАН БОЛ 88 НАСАНДАА ТЭРБУМТАН БОЛЖЭЭ
* 5 настайд нь түүний эцэг нь нас баржээ.
* 16 настайдаа сургуулиасаа завсарджээ.
* 17 насанд хүрэхдээ тэр аль хэдийн 4 ажлаас халагдсан байв.
* 18 насандаа гэрлэжээ.
* 18-22 насандаа төмөр замын кондуктор хийж байсан ч дахиад л халагджээ.
Удалгүй цэрэгт явсан боловч мөн л бүтэлгүйтэн тэнцсэнгүй.
Хуулийн сургуульд шалгуулсан ч бас л тэнцээгүй байна.
Дараа нь даатгалын төлөөлөгч болсон ч амжилтанд хүрсэнгүй.
* 19 насандаа аав болжээ.
* 20 настайд нь эхнэр нь хүүхдийнх нь хамт түүнийг хаян явжээ.
Тогооч болон нэгэн жижиг кафед аяг угаагчаар орлоо.
Хүүхдээ эхнэрээсээ хулгайлсан ч бүтэлгүйтэн баригдсан эцэст эхнэрээ ятгасны хүчинд эргэн хамт амьдрах болжээ.
* 65 насандаа тэтгэвэрт гарчээ.
Тэтгэвэрт гарсан эхний өдрөө засгаас 105 долларын чек авчээ.
Энэ нь засаг түүнд үүнээс илүү өгч чадахгүй гэж байгаа мэт санагдаж. Ингээд тэрээр эцсийн эцэст сэтгэлээр унан амиа хорлохоор шийдээд нэгэн модны дор сууж, сүүлчийн гэрээслэлээ бичиж эхэлжээ. Гэрээслэлдээ тэр амьдралынхаа туршид юунд хүрч болох байсан талаараа бүгдийг бичив. Ингээд бичиж байхдаа өөрөө хийж амжаагүй ямар их зүйл үлдээж байгаагаа ухаарсан байна.
Өөрийнх нь таньдаг бүх хүмүүсээс хамгийн сайн хийж чаддаг НЭГ л зүйл байдгийг тэр мэддэг байв. Энэ бол хэрхэн амттай сайхан хоол хийх чадвар байв.
Тэгээд тэрээр 87 доллар зээлж, өрөө дараад, өөрийн мэдэх жороороо тахиа шарж, Кентаки тосгоны айлуудаар хаалгыг нь тогшин, түүнийгээ зарж эхэлсэн байна. Тэр энэ үед аль хэдийн 65 настай, амиа хорлохоор шийдэн гэрээсээ бичихээр сууж байсныг санаарай.
* Ингээд Колонел Сандерс 88 насандаа тэрбумтан болж Kentucky Fried Chicken (KFC)-ийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байлаа.
Энэ түүхээс сурах зүйл:
*** Дахин шинээр эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЧИНИЙ ХАНДЛАГА бөгөөд БҮХ ЗҮЙЛС ХЭЦҮҮ БЭРХ БАЙСАН Ч ХЭЗЭЭ Ч БҮҮ БУУЖ ӨГ, чамайг ч амжилтад хүргэх зэмсэг зөвхөн өөрт чинь буй. Тиймээс яг одоо босоод Өөрчлөлтийг хийж эхэл, бэрхшээлгүйгээр ямар ч амжилтанд хүрэхгүй.
Мөрөөдөхөд нас хэзээ ч хөгшдөхгүй.
URL: