“Зөв амьдрах төв” ТББ-ын тэргүүн Г.Загдааг эхнэрийнх нь хамт хорьжээ
Өчигдөр хууль хүчний байгууллагынхан “Зөв амьдрах төв” ТББ-ыг санаачлагч тэргүүн Г.Загдааг эхнэрийнх нь хамтаар баривчлан явжээ. Үүнийг хүүхдүүд нь хууль бус үйлдэл хэмээн үзэж, ямар үндэслэл шалтгаанаар цагдан хорьж байгаагаа тайлбарлахгүй аваад явсанд ихэд бухимдаж цагдаагийн алба хаагчдын биед халдаж ёсзүйгүй авирласан хэмээн цахим хуудсанд бичжээ.
Том охин З.Солонгийн гаргасан мэдэгдлээр бол “Өнөөдрийн болж өнгөрсөн үйл явдалд цочирдож би болон миний дүү нар ААВ ЭЭЖ хоёроо харсаар байгаад баривчлагдаж явахыг харах тэр мөчид сэтгэл маш их өвдөж тухайн үеийн уур бухимдлаа барьж чадалгүй ТӨРИЙН АЛБАН ХААГЧ болон ЦАГДАА нартай ёс зүйгүй харилцсандаа ГЭР БҮЛ, ДҮҮ НАРЫНХАА өмнөөс хүлцэл өчиж байна.
ГЭВЧ ямар үндэслэлээр, хаашаа авч явж байгаа болон ямар шийтгэл оногдуулж байгаа талаар мэдээлэл одоо болтол бид мэдээгүй байгаа учраас ДЭЭРХ үйлдлийг гаргасныг та бүхэн уучилж ойлгоорой. Бидний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол аавын маань биеийн байдал байгаа, өмнө нь 3 удаагийн зүрхний хагалгаанд орсон. Аав маань өлсөглөн зарласан нь биднийг маш их зовинуулж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.
Одоогоос 10 аад жилийн өмнө буюу 2006 онд “Зөв амьдрах ухаан” ТББ байгуулагдаж нэг гэр бүлтэй үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Архины хамааралтай, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин ядуу, шоронгоос суллагдсан гээд бүхий л нийгмийн эмзэг бүлгийнхэнрүү чиглэсэн үйл ажиллагаа нь явсаар өдгөө 132 иргэн амьдарч байна. Үүнээс 17 гэр бүл, 60 гаруй хүүхэд байгаа. Яагаад Нийслэлтэй тэмцэх болов.
2013.02.19 нд Нийслэлийн цагдаагийн газраас Загдаа ахтай хамтран ажиллах санал тавьж гэр оронгүй тэнэмэл иргэдийг байршуулая, хоол хүнсний мөнгийг гаргаж өгөе гэсэн байна. Анхандаа Загдаа ах зөвшөөрөөгүй ч сүүлдээ зөвшөөрч 60 хүн авсан байна. Гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн. Ингээд үйл ажиллагаа явагдаж Нийслэлийн халамжаас шалгалт ирээд онц дүн хүртэл тавиад явсан.
Өөрийн хариуцсан ажлаа яг таг биелүүлж яваа боловч Нийслэлийн ЗДТГ өгөх ёстой мөнгөө өгөлгүй хойшлуулжээ. Хоолны мөнгө болох 120 сая төгрөгөө гаргуулж авахаар явсан боловч сүүлдээ мөн л авч чадсангүй. Харин ч “Тэр хүмүүс чинь хаана байна аваад ир” хэмээсэн байх. Ингээд ТББ дээрээ амьдардаг иргэд хүүхдүүдээ аваад очсон боловч цагдаа нарыг дуудаж хамгаалалт хийгээд оруулсангүй. Энэ мэтчилэн хариу өгөхгүй удааширсаар өдийг хүрчээ.
Өчигдөр Загдааг эхнэртэй хамт барьж хорьлоо Хотын дарга Бат-үүлд хүсэлт гаргасны дагуу “Гэрээгээр батлагдсан Санхүүжилтыг олго” гэсэн тушаал гаргасан хэдий ч гүйцэтгэх шатны дарга нар нь гаргаж өгөхгүй байсан хэвээр. Дахин 6 сарын 25 нд хүсэлт гаргахад “Сонгуулийн дараа уулзая” гэжээ. Ингээд өчигдөр буюу 2016.07.04 нд хариугаа авахаар ТББ ийн иргэдтэйгээ очиход албадан баривчилсан байна. Яг ямар шалтгаанаар юуны учир баривчилсан нь тодорхойгүй байгаа ажээ.
О.Сайхан
URL: