Төмөр хамгаалттай автобус нийтийн тээвэрт үйлчлэх нь зөв үү

13612373_1408420269175871_937200473599289299_nХотоор явж байхдаа ийм Bullbar – төмөр хамгаалалт урдаа хийсэн автобусыг хэд хэдэн удаа харсны эцэст судалж үзээд пост хийж байна. Энэхүү bull bar буюу төмөр хамгаалалт нь бартаат замын машинд амьтан болон бусад зүйлс мөргөх үед доторх зорчигчдыг хамгаалах зориулалттайгаар суурилуулдаг эд юм. Австрали улсад хийгдсэн судалгаанд төмөр хамгаалалттай машинд мөргүүлсэн хүн шагай, өвдөгний үе болон толгойндоо маш хүнд бэртэл авах магадлалтай байдаг. Мөн түүнчлэн 25км/ц хурдтай төмөр хамгаалалттай машинд мөргүүлэх нь 40км/ц хурдтай яваа энгийн машинд мөргүүлсэнтэй ижил хэмжээний бэртэл авах магадлалтай гэсэн байна.

Зориулалтын бус, бусдын аюулгүй байдалд хүртэл нөлөөлж болох энэхүү зүйл нийтийн тээврийн автобусанд байх нь маш буруу ба бодож зохих арга хэмжээг нь авч хариуцлага тооцох ёстой байх гэж бодож байна.

 

https://www.facebook.com/photo.php?fbid=1408420269175871&set=gm.1737239006527838&type=3&theater


URL:

Нэр: маш зөв асуудал тавьж Огноо: 26 July 2016

сайн байнаа, маш чухал зүйлийг харж, гаргаж тавьсанбайна шүү дээ

Сэтгэгдэл бичих