Кувейтэд халдлага үйлдэх гэсэн “Лалын улс”-ын төлөвлөгөөг нураав
МОСКВА. /Sputnik/. Кувейтийн аюулаас хамгаалах хүчнийхэн тус улсад болон гадаад орнуудад хэд хэдэн тусгай ажиллагаа явуулсны үр дүнд террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан “Лалын улс” бүлэглэлийн төлөвлөгөөг нурааж чадсан тухай КУНА агентлаг мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, Кувейтийн иргэн Талал Найф Ража нь Хавали муж дахь Жаафари лалын сүм болон Дотоод хэргийн яамны байранд халдлага үйлдэхээр завдсан хэргээр баривчлагдсан байна. Түүнээс гадна, аюулаас хамгаалах хүчнийхэн “Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр Сири рүү явж байсан Кувейтийн хэсэг иргэдийг баривчилжээ.
Арабаар “ДАИШ” гэгддэг “Лалын улс” бүлэглэл нь нь террорист байгууллага бөгөөд ОХУ болон бусад улсуудад үйл ажиллагааг нь хоригложээ.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ
URL: