Өнөөдрийн зурхай /2016,07,05/

4d1ab6c30be63637bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 1. Ангараг гараг.  Өглөгт охин одтой, нэг цагаан мэнгэтэй,  шар хулгана өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: 
Сэрэхүй
Суудал: 
Гал

Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Долоо хоногийн эхний хагаст найз нөхөдтэйгөө ойлголцож чадаагүйгээс ажил хэрэг зогсонги байдалд орно. Таны цаашдын үйл ажиллагаанд хамаарах хүмүүсийн байр суурь үзэл бодол таныхтай таарахгүй нөхцөлд эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа ба арилжаа наймаанд явбал таагүй зөвхөн алдагдалд оруулна гэдгийг анхааралдаа ав.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр ихэнх хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй мэдрэмжтэй байна. Аливааг амар хялбар хийхийг бодолгүй яаж хийх аргыг нь олохыг хичээвэл үр дүн мэдрэгдэнэ. Мэдрэмжээ зөв ашигла. Санхүүгийн асуудлаа сайнаар шийдэж чадна. Сарын эхээр найз нөхдөөсөө тусламж дэмжлэг авах магадлалтай. Танд төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүчирхэг ивээн тэтгэгч тусална. Мөнгөний асуудалд ухаалаг хандаж, нэг төгрөг байсан ч гамна. Үнэтэй зүйл худалдан авахдаа сонголтоо зөв хийгээрэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Од эрхэсийн тохиол таныг зөв зүйл хийхийг, ялангуяа эрүүл мэнддээ анхаарахыг шаардаж байна. Чийрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдан хоолны дэглэм барьснаар таны бие махбод эрүүл чийрэг, сайхан галбиртай байна. Хөршүүдтэйгээ болон ах эгчтэйгээ харьцах харилцаа онцгой байна. Та хэдийгээр ажил ихтэй байсан ч түүнийгээ түр орхин найз нөхөдтэйгээ уулзаж танилцаж, нөхөрсөг харилцаагаа сэргээ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хайр дурлалын асуудал нааштай байх бөгөөд романтик болзоонд хайртыгаа урихад тааламжтай өдөр. Дараагийн хэдэн өдрүүдэд нийгмийн идэвхитэй хүмүүс олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн үйл ажиллагаанд сайн дураараа оролцож хүслээ биелүүлнэ. Өөрийнхөө чухал гэсэн хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлж санаанд оромгүй төлөвлөгөө зохио. Энэ үдшийг хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэнэтийн тохиолдол, санаандгүй зүйл учрахад бэлэн бай. Уян хатан байх юм бол ирж буй боломж завшааныг алдалгүй барьж авах болно. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл ба санхүүгийн өөрчлөлтийн таатай боломжууд гарч магад. Эерэг хандлагатай бай, ажил дээрээ байгаа өөртөө итгэлтэй болж өөрчлөгдсөн байдал чинь дээд шатны хүмүүсийн гайхлыг төрүүлэх бололтой. Бусадтай харьцах харьцаанд, ялангуяа хөрш, ах дүү эсвэл хамт ажиллагсадтайгаа харьцахад асуудал гарч магад. Нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд сэтгэлийн чинь хямралыг нэмэгдүүлэх болно. Зарим матруудын машин эвдэрч болзошгүй.


ОХИН (8/23-9/22)

Мэргэжлийн ажилдаа идэвх гаргах, уран бүтээлээ хийх өргөх боломжийг энэ өдөр нээж өгнө. Та нөхөрсөг, өрөвч сэтгэл, тогтсон хэв журмыг дагах чадвараараа бусдаас ялгарна. Ямар ч ажлаас бүү эмээ. Та хаана ч амжилтанд хүрч чадна. Хайр дурлал ба романтик адал явдалд тохиромжтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Туршлага хуримтлуулах өдөр. Энэ өдөр саатаад байсан гэрээ хэлцэл, хурал зөвлөгөөн, үл ойлголцол, саатсан аялал зэргийг хэвийн байдалд нь оруулах болно. Та судалж буй салбартаа туршлагатай байвал хамтрагчид тань их тус хүргэх болно. Өөрийн бизнесээ эхлүүлэхэд найз нөхдөөсөө авсан зөвлөгөө тус болох болно. Сэтгэн бодох чадвараа сайжруулах болон хуулийн хүрээнд гаргасан шинэ санаанаас ашиг орлого хүртэх боломжийг хүлээж ав. Ажил дээрх асуудлаа цэгцэлж чадсанаар гэр доторх асуудлаа ч шийдвэрлэж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ бол тайван байж, таны эргэн тойронд болж байгаа үйл явдалд анхаарлаа хандуулах өдөр. Төвөгтэй асуудал гарах, төлөвлөгөөнд газар дээр нь өөрчлөлт залруулга хийх шаардлага гарах зэргээр бүтэлгүйтэлтэй учирна. Үүрэг даалгавар биелүүлэхээр гүйх, ойрын аянд явах гэх мэтээр та өдрийг завгүй өнгөрөөнө. Гэхдээ жолоо барих үедээ хурд хэтрүүлэхгүй байхыг санаж яваарай. Сэтгэлийн хөдлөл гадагш гарах хандлагатай үе ба түүнд хяналт тавихад амаргүй байж болох юм.


НУМ (11/22-12/21)

Бизнесийн болон хувийн карьер хөөх байдалд тань асар том боломж нээгдэж байна. Өнөөгийн нөлөөлөл энэ ордныхны амбицтай байдалд илүү түлхэц болж байна. Ажилд орох, ажилтай холбоотой асуудалд аз дайрах магадлал өндөр байна. Өөрийнхөө худалдааны зорилт болон мэргэжлийн асуудал дээр түлхүү ажилласнаар та амжилт өөдөө өгсөх болно. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх болон тохиролцоо явуулахад хамгийн тохиромжтой цаг бөгөөд нааштай хариу эерэг байдлыг танд авчрах болно.


МАТАР (12/22-1/19)

Удаан оройтсон ямар нэгэн үнэт зүйлс, машин эсвэл байр худалдсан байр худалдан авахад тохиромжтой үе. Хэтэрхий хямгач бүү загна. Алтан дунджийг баримтал. Ихэнх хүмүүс ядрах, азгүйтэл, зэвүүцэл их хүчтэй байх нь. Энэхүү сэтгэл хөдлөлөө барихыг хичээгээрэй. Бодлогогүй алхам хийх, таагүй байдалд оруулах зүйл бүү хий. Хамгийн тааламжтай газар бол таны гэр байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуул.


ХУМХ (1/20-2/18)

Өөрийгөө хянах өдөр. Шөнө зүүд их зүүдэлж тайван бус амарсны улмаас өглөө босоход хэцүү байх болно. Хэрэв жаахан унтмаар санагдвал хүссэнээрээ унт. Ингэснээр хийх ёстой ажлуудаа дуусгаж чадах эрч хүчийг хангалттай авах болно. Шөнө тайван унтаж өдөр нь эрүүл саруул байхын тул эмийн ургамалтай цай, В витамин хэрэглэ. Түншлэгчдийн тань нэг нь таны ажлын амжилтын нууцыг задруулахыг хүсч байж магад. Бүү бууж өг. Харин эелдэг байж тэдэнд тохирсон арга замыг зааж өгвөл хожим нь танд талархах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хянамгай бай. Та ямар нэг зүйлээс холдохыг хүснэ. Гишүүдэд таны гарын үсгийг таниулахад хялбар байх болно. Тэнд маш олон сонирхолтой зүйлүүд байх бөгөөд хэн нэгэн танаас анхаарал халамж шаардах болно. Үйл ажиллагаагаа хэрэгжүүл. Танд аюул занал учрах магадлалтай байна. Онцгой чухал зүйлд хэрэгцээгээ зарцуул. Жолоо барихдаа болгоомжтой бай. Гүйсний хэрэггүй, зүгээр алхаж яв. Хурц бөгөөд халуун багаж зэвсэгтэй ажилладаг хүмүүс хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Мөн та хүнд машин механизмтай ажилладаг бол сонор сэрэмжтэй байдлаа мөн адил хадгалах нь зүйтэй.


URL:

Сэтгэгдэл бичих