Загвар өмсөгч С.Сарнай, жүжигчин Н.Мөнхсоёл нар шоуг орхилоо

tuunsh_500x500“Яг түүн шиг” шоу ес дэх дугаараа өчигдөр толилуулсан. Финалд өрсөлдөх эрхтэй үлдэх ёстой энэхүү дугаарт оролцогчид бэлтгэлээ маш сайн хангаж оролцсон бөгөөд нүүр хувиргалт үнэхээр гайхалтай болж өндөрлөлөө. Өмнөх дугаарт түрүүлэх нь түр хойшлогдсон гэж хэлж болох оролцогч Э.Энхзолыг түрүүлэхийг үзэгчид битүүхэн хүлээж байсан байх. Кристина Агулераг дуурайсан түүний гүйцэтгэл ч сайн байсан. Гэтэл Б.Маралжингоо дуурийн дуучин Диана Дамрауг маш чадварлаг дуурайсан нь үзэгчдийг байлдан дагуулсан юм. Ингээд хагас шигшээ тоглолтын шилдэг оролцогчоор Б.Маралжингоо тодорч таван сая төгрөгийн эзэн болсон юм. Харин С.Сарнай, Н.Мөнхсоёл нар хасагдав.
Шүүгч Ганхүү Сарнайд хандан маш олон дэмжигчтэй болсон учир “Фэнүүддээ баярлалаа” гэж хэлэх эрхтэй болсон гэсэн урмын сайхан үгээр мялаагаад авав. Түүнчлэн тэднийг загвар өмсөгч дуучин Сарнай, жүжигчин дуучин Мөнхсоёл гэж дуудуулах хүндлэлийг олгосон юм.


URL:

Сэтгэгдэл бичих