Ерөнхийлөгч парламентад суудалтай намуудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо шинээр Парламентад шинээр суудал авсан намуудын удирдлага, төлөөлөлүүдтэй Төрийн ордонд уулзалт хийж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН 65, АН 9, Бие даагч 1, МАХН-аас тус бүр нэг нэг нэр дэвшигч сонгогдоод байгаа юм.
Өнөөдрийн уулзалтаар, Ерөнхийлөгч шинээр бүрэлдсэн парламентын бүтэц бүрэлдэхүүн болон томилгооны асуудлыг яаралтай шийдэж, төрийн ажлыг цалгардуулалгүй үргэлжлүүлэх чиглэл өгнө гэж эх сурвалжууд мэдээллээ.
Дашрамд, Ерөнхийлөгч шинэ парламентын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулахаар зарлиг буулгасан. Уламжлал ёсоор морин цагт УИХ-ын чуулган хуралдах учиртай аж.
ЧОЙ
URL: