Байнгын хорооны дарга Д.Ганбат МАН-ын бүлгийн ажлын албаны даргын биед халдлаа

962

Төрийн ордонд өнөөдөр яаралтай Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар зарласан юм. УИХ-ын тамгын газраас гаргасан хуваарьт багтаагүй уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж гэж байсан нь тодорхой байна.

Ингээд байнгын хорооны хуралдааны танхимд байхгүй гишүүдийн картыг хийж ирцийг бүртгүүлэх гэж байсныг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ө эсэргүүцэж “Байхгүй гишүүдийн картыг хийх нь хууль бус, гишүүд нь өөрсдөө картаа хийх ёстой” гэж сануулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат түүнийг “Чи карт хийхгүй гэж хэлдэг хэн бэ” хэмээн ам хэлээр дайрч, биед нь халдсан аж.

Д.Ганбат дарга МАН-ын ажлын албаны даргыг байнгын хорооны хуралдааны танхимыг тойруулан элдэн хөөж, улмаар Төрийн ордны коридороор “хөөн муур хулгана” болсон гэнэ. Олонх болж чадаагүй АН-ынхан бүрэн эрхийн хугацаа нь  дуусч байгаа энэ цаг үед хуваарьт ороогүй хуралдааныг зохион байгуулан хууль бусаар хуралдуулах гэсэн ноцтой зөрчил гаргалаа. Тэд чухам ямар учраас байхгүй гишүүдийг ирцийн тоонд оруулж картыг нь шургуулахыг завдаж, хуралдаан зохион байгуулахыг оролдсон нь тун хачирхалтай байна.

Мөн хууль тогтоох дээд байгууллагын хамгийн чухал ажлыг гүйцэтгэж явдаг Хууль зүйн байнгын хорооны дарга ийнхүү хууль зөрчиж, гудамжны үйлдэл гаргасан нь хэр зөв бэ.

Ч.Ган

Эх сурвалжийн линк: http://www.zaluu.com/read/7fc0cdbg


URL:

Нэр: Зочин Огноо: 4 July 2016

Ийм тэнэг гар одоо зайлаач,Мэдлэггуй ,сэтгэлгуй хун торд орохоор юу хийдэгийг олон тумэн ойлгосон байхдаа.Баянхонгорчууд одоол ойлгоод дахин сонголт хийсэнгуйг Ганбат ойлгохгуйл мунгинаад байх шив.

Нэр: Anonymous Огноо: 4 July 2016

ялагдчихаад уураа хэнд гаргаад байна?

Сэтгэгдэл бичих