ГАДААДЫН ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

674

Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагаар Хөвсгөл, Булган,  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид  эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ.

2016.07.02-ны өдөр / Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ багийн нутаг “Цацын булан” гэдэг газарт байдаг гүүрнээс 350 км зайд Сэлэнгэ мөрний салаанаас бургасанд тээглэгдэн тогтсон байсан цогцосыг 2016.07.01-ний 19:00 цагийн орчим Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч олсон байна.

Тухайн цогцос алга болсон хүний цогцос мөн гэж “Тарган сарлаг” Аялал жуулчлалын компанийн захирал нотолсон учир эрлийн ажиллагааг зогсоосон.


URL:

Сэтгэгдэл бичих