ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

656

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 30. Сумъяа гараг.  Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага:
Хуран үйлдэхүй
Суудал:
Хий

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Чухал үр бүтээлтэй ажил хийхэд таатай. Сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн өдөр. Санхүүгийн нөхцөл байдлаа бэхжүүлэх, эсвэл энэ талаар ядаж анхны алхам хийх боломжийг бүү алд. Нэмэлт ажил ихээхэн ачаалал нэмж, эрүүл мэндийг тань хохироохоор бол төлөвлөгөөгөө эргэн сөхөж засварлах нь зүйтэй. .


Үхэр (4/20-5/20)

Энэ сарыг таны хувьд бага зэрэг хүндхэн эхлэх бололтой. Хайртай хүнтэйгээ болон үр хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, цаг гаргаарай. Хүүхдийнхээ гадаад хэлний боловсролд нь анхаар. Таны зан ааш ч өөрчлөгдөж илүү хариуцлагатай нухацтай болж өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг зохих ёсоор үнэлж чадна. Хамаатан садныхаа дунд гарсан асуудалд ухаалгаар хандаарай. Байнга уулздаг найз нөхөдтэйгөө энэ сард цөөн тоотой уулзах нь дээр. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ амраг таны амьдралд орж ирнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Та нэр төр, зорилгодоо хүрэхийн тулд нилээн идэвхтэй байна. Хүн болгонд таатай хандах нь хэцүү тул өөрийнхөөрөө байж өөртөө итгэж найдах нь дээр. Энэ нь өдрийг сайхан өнгөрүүлэхэд тустай. Од гарагууд хүндлэл, романтик хайр дурлал, сэтгэл татам байдал, сексийн идэвх, түрэмгий зан байдалд нөлөөлнө. Тиймээс хайр дурлалтай холбоотой асуудалд хайрт тань яг юу хүсэж байгааг мэдэх хэрэгтэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ өдөр гарцаагүй ажлын өндөр бүтээмжтэй байх нь. Өөрийн сэтгэл татам, энэрэнгүй байдлаа ашиглан, хэлэх зүйлээ бусдад хэлэх хэрэгтэй. Энэ өдөр бага насныхан түлэгдэх, юмнаас унах зэрэг аюул нүүрлэж болзошгүй тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг сануулж байна. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө.


Арслан (7/23-8/22)   

Ашигтай өдөр. Таныг жолоодогч сар өнөөдөр амарч байгаа тул та ч бас ажиллах, олон нийтийн харилцааны газрууд, багаар зохиох арга хэмжээнүүд зэрэг ажлуудаа амжуулахыг хичээ. Бизнесийн юм уу хувийн хамтрагчтайгаа сэтгэлээ хуваалцах, мэдээлэл солилцох эсвэл хов ярих нь тайвшрах зугаатай арга зам байх болно. Зав гаргаж чаддаггүй зүйлээ аль аль нь амжуулахын тулд хоёулханаа хамт өдрийн хоолны идэх болзоо тавь. Хэрэв танд урагшлахад чинь тус болох ямар нэг бодлого төлөвлөгөө байгаа бол одоо түүнийгээ хэрэгжүүлэх цаг.


Охин (8/23-9/22)

Хайр дурлалаа илэрхийлэх, сүй тавих, гэр бүл болоход таатай өдөр. Шинжилгээ хийлгэж, эмчилгээ эхлэхэд хурдан хугацаанд эрүүлжих таатай сайн. Та маш их хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрэх болно. Таны эртний хүсэл мөрөөдөл биелэхэд бэлтгэлтэй байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр аюултай эсвэл эрсдэлтэй нөхцөлд маш их болгоомжтой бай. Цахилгаан хэрэгслээ ашиглахаасаа өмнө сайн ажиллаж байгаа эсэхийг нь хоёр удаа шалгах нь дээр. Эерэг тал нь гэвэл хувийн ажлыг тань саатуулж байсан асуудлыг шийдвэрлэж чадна. Тантай хамтран ажилладаг хүмүүс энгийн үеийнхээсээ илүү биеэ даасан байх болно. Тиймээс үзэл бодлын ялгаа нь хоромхон зуур маргаан болон хувирвал гайхах хэрэггүй. Ямар ч нөхцөлд холдон явсан нь дээр. Учир нь ямар ч учир шалтгаан тайлбарлаж хэлсэн маргааныг шийдвэрлэж чадахгүй.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр өчигдрийнхөөс мэдэгдэхүйц дээр хандлагатай өдөр. Сэтгэл санаа чинь хүчтэй хөдөлж магад. Хэрэв үүнийгээ уран сайхны онгод эсвэл хайртай хүнээ хайрлах оргилсон, өгөөмөр хайр болгон гаргаж чадах юм бол энэ өдөр гайхалтай сайхан өдөр байх болно. Агаар хайраар ханхалж байна. Хэрэв та одоогоор ганц бие байгаа бол хоёр талын найз нарааараа дамжуулан эсвэл аяллын үеэр хайрттайгаа учрахад бэлэн бай.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр амлалтаар дүүрэн өдөр байна. Энэ ордны хүмүүсийн ихэнх нь ажил мэргэжлийн үүрэг, гэр бүлийн хариуцлагын тэнцвэр, сэтгэл хөдлөлөө дарах гээд олон зүйлүүдийг өөртөө авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйн санхүүгийн төлөвлөгөө цаашид орж ирэх орлогоос хамааран төлөвлөгдөнө. Гэр орон, албан тасалгаандаа тавилга хайж байгаа хүмүүст ашигтай наймаа хийх их хүндрэлтэй байх болно. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, зарах тохиолдолд ашигтай байна.


Матар (12/22-1/19)

Өнөөдөр удирдлагын зүгээс дарамт шахалт ирнэ. Карьерт таагүй явдлууд тохиолдоно. Магадгүй удирдлага гүйцэтгэхэд төвөгтэй эсвэл таны ажил үүрэгт хамааралгүй даалгавар өгнө. Чухал асуудлуудыг шийдвэрлэх мөн чухал бичиг баримттай ажиллахгүй байхыг зөвлөж байна. Хамгийн гол нь өөрийн хүсэл тэмүүллээ тодорхойл. Өдрийн хоёрдугаар хагаст романтик уулзалт болно. Гэхдээ танд нэлээн төвөгтэй хамтрагчтай тулгарч болзошгүй мөн сэтгэл гутралд орсноор хурдан хугацаанд хивэндээ орж чадахгүй байна.


Хумх (1/20-2/18)

Таатай өдөр. Тайван бай. Хэрэв ажилдаа жаахан оройтох юм шиг санагдаж байвал хурлаа зохион байгуулахын тулд итгэдэг хүндээ хоцрох тухайгаа мэдэгд. Ядарч урам чинь хугарсан мэт санагдсан үед өөртөө анхаарал хандуулах нь зайлшгүй байх ёстой зүйл гэдгийг сана. Уран бүтээлийн төсөл төлөвлөгөө хуучин сонирхол дээр суурилан шинэ сонирхлыг хөгжүүлэхэд түлхэц өгөх болно. Мөн төлөвлөгөөгөө өөрчлөх талаар бод. Өөрчлөлт хийж эхлэхээс бүү ай.


Загас (2/19-3/20)

Та ажил мэргэжил болоод ахиц дэвшилтэнд анхаарлаа хандуулна. Амжилтаа дээшлүүлэхийг хүссэн хүмүүст бага зэргийн ахиц гарна. Тэтгэлэг тогтоолгох, эрүүл мэндийн төлөвлөгөө гаргах, цалингаа сайжруулах, өндөр боловсролтой болох зэрэг нь амжилтанд хүрэх хамгийн чухал хүчин зүйлүүд юм. Бизнесийн аялал нь ашиг авчирна. Хэрвээ танд зохион бүтээх, мөнгө хадгалах гэх мэт талууд дээр санаа байвал хичээл зүтгэл чинь үнэлэгдэх болно. Та хамтран ажиллагсадтайгаа өөрийнхөө төлөвлөгөөний талаар хэлэлцэх хэрэгтэй. Хэн нэгэн таны санааг хулгайлж болзошгүй.



URL:

Tags:

Сэтгэгдэл бичих