УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардууллаа

632

2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд өнөөдөр Төрийн ордны “Баганат танхим”-д УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг СЕХ-ны удирдлагууд гардууллаа. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12.30 цагаас болсон юм. Гишүүний түр үнэмлэхийг МАН-ын дарга М.Энхболдод хамгийн түрүүнд гардууллаа.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдээс 65, Ардчилсан намаас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг ялалт байгуулсан билээ.

Сонгуулийн ерөнхий хороо 76 гишүүдийн нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлээд, Ерөнхийлөгч зарлиг гарган анхдугаар чуулганыг зарлах учиртай. Ийнхүү гишүүд тангарагаа өргөснөөр шинэ парламент албан ёсоор бүрдэх юм.

Ю.Халиун


URL:

Сэтгэгдэл бичих