Улсынхаа нэрийг гаргах сайн үйлчилгээ үзүүлэхийг санууллаа
Монгол орны нэрийг дэлхийд харуулах сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтаар ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудад санууллаа.
Уулзалтын хүрээнд зохион байгуулах “Бэсрэг наадам”-ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд АСЕМ-ын үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсэгт хоолны амталгаа хийж үзүүлсэн байна.
Энэ үеэр хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгчээ.
Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны соёл, онцлогт анхаарч ажиллахыг онцлон анхааруулжээ.
URL: