“Талибан”-ы амиа золиослогчид 30 хүнийг хөнөөжээ

1467343324_la-fg-kabul-explosion-pictures-20160419Афганистаны нийслэл Кабул хотод хууль сахиулахын их сургууль төгсөгчдийн сууж явсан автобусууд руу амиа золиослогчид халдан, наад зах нь 30 хүний амийг хөнөөжээ.

 

Уг халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн өөртөө хүлээсэн байна.

Энэ хэрэг тус улсын баруун нутгийн хотод гарчээ. Төгсөгчид Вардак мужийн сургалтын төвөөс хөдлөн нийслэлээс гарахаар явж байжээ. Халдлагын үеэр мөн 58 хүн шархаджээ.

Афганистанд зорчигчдыг онилон хөнөөж, хулгайлах хэрэг үйлдэх нь эрс нэмэгдээд байгаа энэ үед уг халдлага боллоо. Зургадугаар сарын эхээр бага оврын автобус руу халдсаны улмаас Балбын хамгаалалтын албаны 10 гаруй гэрээт ажилтан амь үрэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих